• Эхлэл
  • Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2026/03/10

Монгол төрийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэхүү тэгш ойг тохиолдуулан УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал тэргүүтэй тус намын удирдлагууд, журмын нөхөд, түүний ар гэр үр хүүхэд нь Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн өмнөх талбайд босгосон гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Эдийн засгийн ухааны дэд эрдтэмтэн тэрбээр 1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгч, 1974-1984 он хүртэл БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Ерөнхий сайд, 1984-1990 он хүртэл Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан. Мөн 1990 онд улс төрийн нөхцөл байдал нэн хурцадсан цаг үед тэрбээр "Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй" гэсэн хатуу байр суурь баримталсан нь ардчилсан хувьсгалыг тайван замаар үргэлжлэх түүхэн боломжийг нээсэн.

Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн хүрээнд “Ардчиллын өглөө” аяныг эхлүүлэхийн зэрэгцээ түүний амьдрал, ажил үйлсийг харуулсан дижитал галерейг нээж, эл эрхмийн талаарх "Бүү март" намтарчилсан киног үзүүлэхээр болжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна