
АНУ эрчим хүчний үнийн өсөлттэй тэмцэх хүчин чармайлтын хүрээнд стратегийн нөөцөөсөө 172 са баррель газрын тос гаргах болсныг тус улсын Эрчим хүчний сайд Крис Райт Лхагва гаригт /2026.03.11/ мэдэгджээ. Ерөнхийлөгч Дональд Трампын зааварчилгаагаар энэ ажиллагаа ирэх долоо хоногоос эхэлнэ. Мөн хүргэлт түгээлт 120 орчим хоног үргэлжилнэ гэлээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн 32 гишүүн орон АНУ-Израилийн Ираны эсрэг хийсэн дайн дэлхийн эрчим хүчний зах зээлийг хямрааж байгаатай холбогдуулан Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг үнэлэх яаралтай хурлыг Мягмар гаригт мөн хийсэн билээ. Гишүүн орнуудын онцгой байдалд ашиглагдах нөөцийг зах зээлд гаргах эсэхийг шийдэхийн тулд нийлүүлэлт болон зах зээлийн өнөөгийн аюулгүй байдлыг үнэлнэ гэж тухайн үед агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бирол мэдэгдсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: NHK


Сэтгэгдэл байхгүй байна