
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ү.Оюунзулыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын даргаар дахин томилжээ. Ү.Оюунзулын хувьд 2021 оноос 2025 оны хоёрдугаар сард тус байгууллагыг удирдаж байгаад, 2025 оны хоёрдугаар сараас Гэрлэх ёслолын ордоны захирлаар ажиллаж байсан. НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул нь 2020 онд нийслэлийн ИТХ-д сонгогдсон. Монгол Улсын Их Сургуулийг улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгсөж, төрийн захиргааны удирдлагын магистр зэрэг хамгаалсан байна. Мөн Монгол Ардын Намын дэргэдэх НАМЗХ-ны нарийн бичгийн дарга, НАМЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Стратеги академийн дэргэдэх “Улс төрийн боловсролын институт”-ын захирлаар ажиллаж байсан туршлагатай.


Сэтгэгдэл байхгүй байна