
Нийслэлийн МАН-ын хорооны хурал өнөөдөр /2026.04.23/ 9:00 цагаас эхэллээ. Өнөөдрийн хурлаар, Нийслэлийн засаг даргын 1.6 жилийн хугацаандах мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлтийн явцын тайлан, болон МАН-ын үндсэн дүрэм, журмын хүрээнд татвараа төлөөгүй нийслэлийн намын хорооны тэргүүлэгч болон гишүүдийг чөлөөлөх эсэх асуудал мөн зохион байгуулалтын асуудал буюу Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвших, өөрчлөх эсэх асуудлыг нээлттэй хэлэлцэнэ. Хуралд Хотын дарга Х.Нямбаатар илтгэл тавьж байна.
Энэхүү хуралдаанаас Х.Нямбаатарыг Нийслэлийн МАН-ын даргаас өөрчлөх асуудал яригдаж магадгүй гэсэн яриа бас байгаа юм.


Сэтгэгдэл байхгүй байна