• Эхлэл
  • Р.Батболдыг ИЗНН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ

Р.Батболдыг ИЗНН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ

2026/04/24

ИЗНН дотооддоо үл ойлголцолтой байгаа. Өмнө тус намын дарга С.Батбаатар зарим нэг гишүүдийн өмнөөс хамтарсан Засгийн газраас гарсан гэж мэдэгдэж байсан. Тэгвэл ИЗНН-ын Дүрмийн хороо энэ сарын 22-нд хуралдаж, Р.Батболдод холбогдох асуудлыг хэлэлцэн, намын гишүүнээс хасах шийдвэр гаргажээ. Түүнийг намын дүрмийг ноцтой зөрчсөн, Намын их хурлын бүрэн эрхэд халдсан, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэж үзсэн байна. Ингэхдээ хууль бус эрх зүйн хүчин төгөлдөр бус баримтыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзжээ. Тодруулбал, дээрх үйлдлүүд нь намын үндсэн үнэт зүйлс болох дотоод ардчилал, ил тод байдал, хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзжээ.

Цаашид ИЗНН нь хууль бус, дүрэм зөрчсөн аливаа үйлдэлд тууштай, хатуу байр суурь баримталж, дотоод сахилга, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлд бүх арга хэмжээг авч ажиллах юм байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна