• Эхлэл
  • “Барилга экспо-2026” үзэсгэлэн Буянт-Ухаад 3 хоног үргэлжилнэ

“Барилга экспо-2026” үзэсгэлэн Буянт-Ухаад 3 хоног үргэлжилнэ

2026/04/24

“Барилга экспо” олон улсын үзэсгэлэн өнөөдөр /2026.04.24/ "Буянт-Ухаа" спорт цогцолборт нээлтээ хийлээ. Барилгын материал үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгчид зэрэг дотоод болон гадаадын 400 орчим байгууллага үзэсгэлэнд оролцож байна. Гурван өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн яармагийн нээлтэд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарын албаныхан оролцлоо.  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан "Төрөөс хэрэгжүүлж байгаа барилга, бүтээн байгуулалтын ажилд дотоодын аж ахуйн нэгжүүдээ оролцуулж, 100 хувь дэмжиж ажиллана" гэдгийг онцоллоо.

Энэ удаагийн экспод Хятад, Солонгос, Япон, Герман, Польш, Итали, Орос, Турк зэрэг 20 гаруй орны барилгын материал үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид гээд дотоод, гадаадын 400 орчим байгууллага, аж ахуй нэгж оролцож байгаагаараа онцлогтой юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна