145

2026/09/30

Догмидын Сосорбарам 

Бачит улс төрчдийн арга заль, худал үг нь нийгмийг устгахын төлөө байдаг хүмүүст хэрэг болж болох юм. Гэтэл нийгмийн дэвшил, хэлхээ холбоог цаашид бэхжүүлэх үйлсийг хууран мэхлэж бачлан урагш ахиулж болохгүй гэж хэн бичсэн юм бол?

—Монголд ийм бачлан их танил гашуун сонсогдож байгаа бээз АЙН???

Хувийн өмчийг хязгаарлаад, улс төрийн эрх мэдлээ урвуулан ашиглах, төрийн ноёрхолын хүрээний гадна аливаа чөлөөт хүрээг хүндэтгэх, зөвшөөрөн хүлээхээс татгалзах хандлага, засгийн газрын албадлага, хүчирхийллийн аппаратыг удирдаж буй хүмүүсийн оюун сэтгэлгээнд дэндүү гүнзгий шингэсэн учир хэзээ нэгэн цагт тэдний энэ хандлага сайн дураараа алга болохгүй. Хэн энэ шүүмжлэлийг асаасан юм бол?

— Монголд төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг зальт аргаар хувийн өмчийг сүйрүүлэн төрийн ноёрхолыг зузаатгаж байгааг харчих уу?

Капиталист нийгэмд хүн бүрийн өөрийнх нь хөдөлмөрийн үр шим өөрт нь аз жаргал авчирна. Айдаа, чухам товчхон ойлгомжтой тодорхойлоо вэ? Хэн ингэв ?

— Монголд капиталистууд бий юу? Олигаархиуд болсон уу? Яаж шүү оршин тогтнодог вэ? Олдоо!

Картел болсон уу?

Мөнчигрөөрөөн үү? Бод сайн бод!!!

Laissez - Faire ( зөнд нь орхи ) үзэлтэй зүгээр ч үгүй нацистуудын үндэсний гол дайсан, бас 1924 оноос аванхайлан “Том сүйрэл ойртож байна даа” гэж тэр үеийн их хямралыг урьдчилан дүгнэж харж чадсан эдийн засагч хэн юм болоо мэдэх үү?

— Монголд минь тийм оюуны цар хүрээтэй хүн байгаа юу? - Байгаа шүү үгийг нь сонс анзаар.

Суртаалын мунхагаар мэлмийгээ таглуулсан эдийн засаганцаруудаа улс төрчинцөрүүдээ!!!

Энэ дэлхийг үзэл санаа чиглүүлнэ,

үйл явдлын дүнг эцсийн эцэст үзэл санаа шийдвэрлэнэ, зэр зэвсэг шийвэрлэхгүй гэх гайхамшигтай  оновчтой шийдлийг хэн уриалан дуудаа вэ? Хайгаарай…

— Эдүгээ манайд үзэл санааны өрсөлдөөн байхгүй, угаасаа байгаагүй нэг үзлийн боол. Тэр нь алдаг талдаг, зэвсэглэдэг айлгадаг, сүрдүүлдэг боож хаадаг, хураадаг хумьдаг зүүний үзэл.

АН нь гэхэд л зүүний үзлийн шавааралдаан (коммунист, социалист, фашист, нацист, коллективист…)

Өмчийн эрх үгүй бол ямар ч эрх, эрх чөлөө устана шүү дээ хонгоруудаа …! Тогтсон тодорхой үзэл санаагүй хүн бол хувцас өмссөн сүг…

— Учир шалтгааныг удирдлагаа болгодог чөлөөт зах зээлийн нийгэм бол дотоодын болон олон улсын энх амгалан байдал, зүй зохицолд хүрэх цорын ганц зам мөн гэдэг өөрийнхөө эдийн засгийн онолыг төрийн бодлогод шаардлагатай гэж зоримог тунхагласан энэ хүн хэн бэ?

— Монголд өчигдөр, өнөөдөр, маргааш, ноднин, уржнан,өнөө жил хэзээ ч хамаагүй ээ гадны хөрөнгө оруулалтыг хөөнө, айлгана тэднээс авилгал авна.

Өөр хоорондоо атаархан сүлбэлдэнэ.

Худалч нь ялж үнэн нь гундана. Сайн боддоо…

1929 оны зун Крэдитаншталт банк нэг хүнд томоохон албан тушаал санал болгоход нөгөө хүн тэр саналыг хүлээж авсангүй гэнэ энэ тэнэглэл үү? Юу вэ? Манайхаан?

— Монголд бол чадахгүй ч байсан уухайн тас за л гэх бий вий айн?

Тэр саналыг нь талархан хүлээж авсан эхнэр нь чи яагаад үгүй гэж гэхэд “Том сүйрэл айсуй би өөрийгөө ямар нэгэн сэжмээр түүнтэй холбогдуулахгүй” чамд баян хүн хэрэгтэй бол надтай гэрлээд юухэв. Би мөнгөний тухай бичдэг болохоос буруу замаар мөнгө олох сонирол алга гэсэн байх юм. Хэн юм болоо?

— Монгол эхнэр тийм мэдээ дуулвал яах бол? Яах ч үгүй байх тиймээ….

Нөгөө хүн рүү Австрийн засгийн газрын гишүүд ирж та имфляцын сүйрлээс мултрах арга хэлээч гэж хүссэн байна. Шөнө 12 цагт (24) Тэр байшинд уулзаарай гэв. Албаныхан жаахан гайхаад зөвшөөрчээ. Тохирсон ёсоороо заасан газар нь уулзахад энэ чимээг сонс. Үүнийг унтраа! гэжээ.

Тэр байшин нь өдөр шөнөгүй мөнгөн тэмдэгт үйлдвэрлэн нүргэлдэг засгийн газрын үнэт цаасны үйлдвэр байваа. Австрийн засгийн газар нөгөө хүний үгэнд орж нүргэлээнийг зогсоов имфляц ч дуусгавар болсон байна.

Нөгөө хүн хэн байваа гэж үү?

1906 онд хуулийн мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан (1881-1973) суут сэтгэгч, баялаг амьдралтай, 92 жил гайхамшигтай амьдарсан Людвиг фон Мизэс (Ludwig von Mises) бөлгөө.

Өнөөдөр буюу 9 сарын 29 нд түүний мэндэлсний 145 жилийн  ой тохиож байна.

—“Зовлон бэрхшээлд бүү сөхөр харин улам зориг шулуудан урагш тэмүүл”гэж бардамнан хэлсэн хүний мэндэлсэн тохиож байна.

 

Людвиг фон Мизэсийн “Либерализм”,

Марк Скаузэны “Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал” номуудаас эшлэв.

 

2026-09-29
Улаанбаатар


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна