Ирэх долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд:
Арваннэгдүгээр сарын 23
-
Африкийн Нийгмийн эрүүл Мэндийн тавдугаар чуулган (CPHIA 2026) 11 дүгээр сарын 23-27-нд Этиопын Аддис-Абаба хотод болж, Африк тивийн болон дэлхийн эрүүл мэндийн салбарын удирдагчид, түншүүд хуран чуулна.
-
23-26-нд Big 5 Global 2026 Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хот дахь Дэлхийн худалдааны төвд болно.
Арваннэгдүгээр сарын 25
-
Кибер спортын Counter-Strike PGL Major Singapore 2026 тэмцээн Сингапурын битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнд 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 13- нд эхлэх томоохон киберспортын тэмцээн.
-
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр.
Арваннэгдүгээр сарын 26

-
АНУ-д пүрэв гарагт тохиож буй Талархлын баярыг тэмдэглэх үеэр уг баярын 100 жилийн ойд зориулсан жагсаал, NFL-ийн тоглолтууд болно
-
Дэлхийн тогтвортой тээврийн өдөр
-
Таргалалтын эсрэг өдөр
Арваннэгдүгээр сарын 27
-
Гуанжоугийн 24 дэх удаагийн олон улсын автомашины үзэсгэлэн 11 дүгээр сарын 27-нд нээгдэж, 12 дугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.
-
“Формула-1” ангиллын уралдааны ээлжит гараа болох Катарын Гран- При 11 дүгээр сарын 27-29-нд Лусайл хотын авто замд болно. Үндсэн уралдаан 29-ний өдөр болно.
Арваннэгдүгээр сарын 29
-
Палестины ард түмэнтэй эв санаагаа нэгтгэх олон улсын өдөр болон Зул сарын баярын өмнөх бэлтгэл-хүлээлтийн үеийн эхний ням гараг давхцаж байна.


Сэтгэгдэл байхгүй байна