• Эхлэл
  • 165 мянган төгрөгийн оношилгоо шинжилгээ хийлгэх боломж бүрджээ

165 мянган төгрөгийн оношилгоо шинжилгээ хийлгэх боломж бүрджээ

2016/01/09

    ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа салбарынхаа өнгөрсөн жилийн үйл ажиллагааг тайлагналаа. Эрүүл мэндийн даатгалын хууль батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагч сард 55 мянган төгрөгийн оношилгоо, шинжилгээ хийлгэдэг байсныг өөрчилж, нэг удаад улирлын дүнгээр буюу 165 мянган төгрөгийн оношилгоо шинжилгээ хийлгэх боломжийг бүрдүүлжээ.

    Түүнчлэн дэлхийн зах зээлд шинээр нийлүүлэгдэж буй элэгний C вирусыг эмчлэх эмчилгээний 90 гаруй хувийн өндөр дүнтэй ХАРВОНИ эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн байна. Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтын Эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн найман орны нэг болсон ба эхийн болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин буурсан байна.

   Анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагад олгох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн" хэмээлээ. Үүнээс гадна эмнэлгийг эрүүлжүүлэх байр болгоод байсан асуудлыг цэгцэлж, архи хэтрүүлэн хэрэглэн, гудамж талбайд унаж туссан хүмүүсийг Цагдаагийн байгууллага хариуцахаар болсон байна. Мэдээж энэ хоёр асуудал  тус тусдаа байх ёстой. Өвчтөн байгаа газар согтуу хүн байлгана гэдэг хүндрэлтэй байсан бол энэ асуудал сайнаар шийдэгдэжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна