• Эхлэл
  • Автомашины 76.7 хувь нь арваас дээш насжилттай

Автомашины 76.7 хувь нь арваас дээш насжилттай

2016/01/19

Манай улсын автомашины тоо нэмэгдсээр байгаа. Тийм дээ ч замын хөдөлгөөний ачаалал улам ихэсч түгжрэл үүсч байна.

Сар шинийн баяр дөхөж хөдөө орон нутгаас ирэх иргэдийн тоо өссөн тул амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцох болсон.

Үүнээс гадна  улсын хэмжээнд 2015 онд авто техникийн улсын үзлэг, тооллогын дүнгээр нийт авто машины 76.7 хувийг арваас дээш жил ашигласан автомашин эзэлж байна.

Харин 20.3 хувийг 4-9, 3 хувийг 3 хүртэл жил ашигласан машин эзэлж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн.

Өнгөрсөн оны авто техникийн улсын үзлэг, тооллогоор нийт 482 мянган автомашин тоолсон нь 2014 оноос 10.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Тоолсон автомашины 71.3 хувийг суудлын, 22.8 хувийг ачааны, 4.3 хувийг автобус, 1.7 хувийг тусгай зориулалтынх эзэлжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна