Хан-Уул дүүргийн 12,13,14 дугаар хорооны малчид, фермерүүдэд хөнгөлөлттэй үнээр өвс худалдаж байна
2016 оны өвөлжилт, хаваржилтын үеэр цаг агаарын хүндрэл үүссэн нөхцөлд малчид фермерүүдэд туслах зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас “Этерналь гарден” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Энэхүү гэрээнд өвс тэжээлийг олгохдоо 70 хувийг малчид, фермерүүд өөрсдөө төлж, 30 хувийг дүүргийн Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлэхээр заажээ.
Эхний ээлжинд энэ сарын нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд малчид фермерүүд өвс, тэжээл худалдан авах боломжтой юм байна. /НӨАТ шингэсэн үнэ болно./
Харин энэ оны хоёрдугаар сарын 16-наас дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд өвс,тэжээлийн үнийг дооо хоног бүрийн лхагва гаригийн ханшаар тохиролцож, үнийн мэдээллийг тухай бүр мэдээллийн сайт болон хороодоор дамжуулан иргэдэд хүргэх юм байна.


Сэтгэгдэл байхгүй байна