Монгол охидыг БНХАУ-ын Эрээн хотод өндөр цалинтай ажилд оруулах нэрээр хууран мэхлэж, хил давуулаад биеийг нь үнэлүүлэх хэрэг олон удаа гарч байсан.
Хууль хяналтын байгууллагууд бүртгэгдээгүй, илрээгүй олон ч хэрэг байгаа гэдэг.
Тэгвэл ийм төрлийн хэрэгт холбогдуулан Монгол Улсын иргэн С. О-г саатуулан хэргийг шалгаж байна.
Тэрээр Монгол Улсын иргэн М, Э, З, О нарыг БНХАУ-д худалдаалж, бэлгийн мөлжлөгт оруулсан байсныг гэж цагдаагийн байгууллага үзсэн байна. Одоогоор иргэн С.Оюунхандад эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа аж.


Сэтгэгдэл байхгүй байна