• Эхлэл
  • Дахин төлөвлөлтөөр 65 айл орон сууцанд орлоо

Дахин төлөвлөлтөөр 65 айл орон сууцанд орлоо

2016/01/20

Нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2013 онд НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ажил эхэлсэн цагаас хойш нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд 588, 2015 онд 1656 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулснаар дахин төлөвлөлтөд хамрагдсан 500 айл өрхийн 2100 иргэн тохилог сууцаар хангагдсан байна.

Тэгвэл өчигдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэгч “Зургаан талт” ХХК-ийн 150 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа болж, тухайн байршлын 65 айл өрх орон сууцныхаа түлхүүрийг гардан авч, дулаан байрандаа орлоо. 
Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг болон холбогдох албаны хүмүүс оролцож, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд орон сууцных нь түлхүүрийг гардуулж, шинэхэн байрандаа нүүж орсон айл өрхөд энх сайхан амьдарлыг ерөөж, тоононд нь алд цэнхэр хадаг уялаа.
Энэхүү ажлын хүрээнд хүрээнд 2016 оны эхний хагас жилд 1104 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 гаруй иргэдийг тохилог сууцаар хангах төлөвлөгөөтэй байгаа аж.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна