• Эхлэл
  • Дэлгэц байрлуулсанд иргэд талархаж байна

Дэлгэц байрлуулсанд иргэд талархаж байна

2016/01/20

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил багагүй гардаг билээ. Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд тохь тухтай, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэхийг тус дүүргийн Цагдаагийн II хэлтэс зорилт болгон ажиллаж байна.

Тус хэлтэс нь иргэд хүлээн авах хүлээлгийн танхимд цагдаагийн байгууллага болон Хууль зүйн яамны харьяа байгууллагуудын талаарх танилцуулга, бусад шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай авах боломж бүхий дэлгэцийг байрлуулж өгснөөрөө иргэдийн талархлыг хүлээж байна.

Мөн жижүүрийн албыг иргэдэд түргэн, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор тухайн албаны өрөөг тохижуулж, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх алба хаагчийг тусгайлан томилсноор алба хаагчдын ажлын ачаалал болоод гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг цаг алдалгүй шалгаж, бүртгэх нөхцөл бололцоог бүрдүүлж байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хил залгаа дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран эргүүлийн ажил үйлчилгээг эрчимжүүлж, дурангийн эргүүл, нохойт эргүүлийг тогтмол ажиллуулж байгаа аж.

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна