• Эхлэл
  • Шинэ намуудыг бүртгэхээс татгалзлаа

Шинэ намуудыг бүртгэхээс татгалзлаа

2016/01/22

Улсын Дээд шүүхэд иргэн М.Мөнхнасан “Монгол Оюун Санааны Хувьсгалт нам”-ыг, иргэн М.Эрдэнэжаргал “Монголын Залуучуудын Хөдөлгөөний нам”-ыг бүртгүүлэхээр хүсэлт гаргаад байсан юм байна. Улсын дээд шүүх өнөөдөр нэхүү хүсэлтүүдийг авч хэлэлцээд хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг зарим талаар хангаагүй гэж үзэн бүртгэхээс татгалзав.

Эдгээр намууд нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм байна.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна