• Эхлэл
  • Монголын 174 сая ам.долларын өрийг тэглэнэ

Монголын 174 сая ам.долларын өрийг тэглэнэ

2016/01/24

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Оросын Төрийн думын зөвлөлөөс “Монгол улсаас ОХУ-д төлөх өр зээлийг зохицуулах Орос болон Монголын Засгийн газар хоорондын гэрээг батлах” гэсэн нэртэй хуулийн төслийг дэмжсэн байна. Төсөлд зааснаар Монгол улсын Оросд төлөх ёстой нийт өрийн 97% буюу 174,2 сая ам.долларыг тэглэхээр болжээ.  

Хуулийн төслийн тайлбарт өрийн хугацаа хэтэрсэн гэдгийг дурьдсан байна. Хуулийн төслийг баталсны дараа Монгол улс 30 хоногийн дотор төлж барагдуулах үүрэг бүхий 3,8 сая ам.долларыг Орост төлөх ёстой болж байгаа юм.

Төрийн думын хуралдааны үеэр ЛДПР-ийн (Эрх Чөлөөт Ардчилсан Нам) дарга Владимир Жириновский үг хэлсэн бөгөөд тэрээр Монгол улс олон оронтой эдийн засгийн харилцаатай мөртлөө яагаад зөвхөн Орос улсад өрөө төлөхгүй байгааг нь ойлгохгүй байна гээд «монголчууд өрөө бартераар төлөхөд бэлэн байсан. Тэд хүйтэнд даарч байгаа 30 сая хоньтой, харин манай Байгаль орчмын нутагт хонь байхгүй. Өрөө хониор авах байхад эдийн засгийн хөгжлийн сайд нь хөгжихийн тулд валют хэрэгтэй гэсэн. Мах чинь тэгээд валют биш юм уу. Тэгэл та нар валют байхгүй хүмүүсээс нь валют авна гээд, тэгээд тэр валютаараа өөр орноос мах авна гэж байна” гэжээ.  

Сангийн дэд сайд Сергей Сторчак Монголын өрийг тэглэх тухай хуулийн төслийг Төрийн думд танилцуулсан бөгөөд тэрээр Монгол улсын халдварт өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотойгоор мах нийлүүлэхэд хүндрэлтэй гэсэн тайлбар өгсөн байна.

Англи эхийг энд дарж уншина уу

For Mongolian version please click here


Сэтгэгдэл байхгүй байна