• Эхлэл
  • Аялал, жуулчлалын өвлийн эвентийг хөгжүүлнэ

Аялал, жуулчлалын өвлийн эвентийг хөгжүүлнэ

2016/01/25

Эрс тэс уур амьсгалтай, дөрвөн улиралтай манай орны  хувьд аялал жуулчлалын идэвхтэй үе нь зуны улирал байдаг. Иймд тухайн мэргэжлийн ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, тур операторууд өрсөлдөх чадвартай үнэ санал болгох, их хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжгүй байдаг.

Мөн зочид буудлын ор ашиглалт, агаарын тээврийн компаниудын суудал дүүргэлтийн түвшин ч улирлаас шууд хамаарах гэх мэтчилэн аялал жуулчлалыг дагасан олон бизнесүүд аравдугаар сараас зургадугаар сар хүртэлх хугацаанд бараг зогсонги байдалд ордог байна.

Энэхүү асуудлыг Улаанбаатар хотод төрийн байгууллагуудын шугамаар зохион байгуулах олон улсын хурал, зөвлөгөөн, уулзалтыг аялал жуулчлалын идэвхгүй улиралд явуулах замаар шийдвэрлэх захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргалаа. Өнгөрсөн онд гадаадын 129 мянга 534 иргэн албан зорилгоор жуулчилж ирсэнээс 44 мянга 508 нь 6-8 дугаар сард ирсэн байдаг аж.

Иймд “Төвлөрлийг сааруулах” арга хэмжээ авснаар тур оператор компаниудад зуны улиралд хүлээн авдаг жуулчдаа багагүй хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бүрдэх аж. ҮүнээстТөрийн байгууллагууд ч төсөв хэмнэх боломжтой болох юм байна. Учир нь бид Улаанбаатар хотын дөрөв, таван одтой арван зочид буудалтай есөөс тавдугаар сар хүртэл 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гадаад сурталчилгаанд нь дэмжлэг үзүүлж байгаа” гэж нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга онцлов.

Мөн нийслэлээс хурал, зөвлөгөөнөөс гадна өвлийн эвентэд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тухайлбал, энэ хоёрдугаар сарын 06-ны өдөр “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм байна.

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна