Цагаан сар дөхөнгүүт “Буузны жигнүүртээ тавих гялгар уутаа аваарай” гэсэн наймаа бас бий болдог. Нэгэн бодлын жигнүүртээ дэвсчихвэл бууз наалдаж, хагарахгүй, бас байн байн жигнүүрээ цэвэрлэж тослохгүй амар мэт боловч гялгар уут эрүүл мэндэд хортой гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Угаасаа гялгар уут бол тийм ч эрүүл хэрэглээ бус гэдгийг бид мэднэ. Ердийн үед бол гадуур худалдаалж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай байдаг.
Дээрээс нь гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг аж. Тиймээс бууз жигнэхдээ гялгар уут хэрэглэхгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулсаар байна. Тэгвэл гялгар уутны оронд юу хэрэглэж болохыг mongoljingoo.mn ийн зөвлөж байна.
1. Гялгар уутыг орлуулж калькин цаас хэрэглэж болох юм бүсгүйчүүдээ. Калькин цаасыг жигнүүрийн хэмжээндээ тохируулж хайчлаад хэрэглээд үзээрэй.
2. Марль буюу самбай даавуу. Манайхны маарал гэж нэрлэдэг самбай даавуу уур, агаар, халууныг сайн нэвтрүүлдэг, тэгээд ч биенд хоргүй учраас жигнүүр дээрээ тавьж жигнэж болох л юм. Солонгосчууд бас жигнэсэн хоол бэлтгэхдээ маарал жигнүүр дээрээ маарал дэвсдэг аж.
3. Бүр болохгүй бол зүгээр тослоод жигнэвэл зүгээр байх. Өөхөн тос эсвэл ургамлын тосоор тословол наалдахгүй.
Гэр бүл, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг бодоод гялгар уутнаас татгалзая.
Эх сурвалж. mongoljingoo.mn
Сэтгэгдэл байхгүй байна