Монголчууд бидний уламжлалт сар шинийн баяр болоход хэдхэн хоног үлдээд байна.
Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал барилдаан маргааш буюу хоёрдугаар сарын 5-нд эхэлнэ.
Ингээд “Бөхийн баяр” цуврал барилдааны хуваарийг хүргэе.
Хоёрдугаар сарын 05-ны 14.00 цагт
Өсвөрийн бөхийн барилдаан (1999 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд)
Нийтийн монгол шандастны барилдаан (2.5-ны өдрийн 10.00 цагаас бүртгэлийг эхлэх бөгөөд ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно)
Хоёрдугаар сарын 06-ны 14.00 цагт
Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан. (Бүртгэлийг 02.5, 6-ны 10.00 цагаас МБӨ-д хийнэ.)
Хоёрдугаар сарын 07-ны 14.00 цагт
Сумын цолтон, залуу 512 бөхчүүдийн барилдаан (2.7-ны өдрийн 10.00 цагаас бүртгэлийг хийх бөгөөд сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирнэ.)
Хоёрдугаар сарын 08-ны 14.00 цагт
Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан. (Бүртгэл 02.8-ны өдрийн 14.00 цагт)
Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны үзэгчийн тасалбар 20.000, 25.000 төгрөгийн үнэтэй байх юм байна.
"Бөхийн баяр" цуврал барилдаантай холбоотой мэдээллийг эндээс уншина уу.
Сэтгэгдэл байхгүй байна