• Эхлэл
  • “Монгол орон ба Монголчууд” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Монгол орон ба Монголчууд” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2016/02/04

ОХУ-ын Санкт–Петербург хотын Их Петрийн нэрэмжит Угсаатны судлал, Хүн судлалын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 1870–1910-аад оны үеийн Монголчуудын аж байдал, амьдралыг харуулсан гэрэл зургийн “Монгол орон ба Монголчууд” үзэсгэлэн, товхимолын нээлт “ГАММА” агентлагийн “Гамма Галерей”-д зохион байгуулагдаж байна.

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү арга хэмжээг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд ОХУ-д айлчлах үеэрээ энэхүү үзэсгэлэнд тавигдсан түүхэн гэрэл зургуудын хуулбарыг манай тал албан ёсоор авахаар яриа хэлэлцээг эхлүүлсэн нь ийнхүү үр дүнгээ өгч, өнөөдөр нийтийн хүртээл болон Монголчуудад толилуулагдаж байгаад баяртай байгааг илэрхийллээ.

Түүнчлэн, манай түүх, соёлын давтагдашгүй бүтээл болох эдгээр гэрэл зургуудыг түүхийн болон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлан товхимол болгон хэвлүүлсэн ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлжээ.

“Монгол орон ба Монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэн 2016 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийг дуустал олон нийтэд толилуулагдана.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна