• Эхлэл
  • Дэлхийн хамгийн үнэтэй зоосыг Таллинд үзүүлнэ

Дэлхийн хамгийн үнэтэй зоосыг Таллинд үзүүлнэ

2016/02/22

Таллины Түүхий музейд дэлхийн хамгийн үнэтэй зоосыг үзүүлэхээр болжээ. АНУ-д цутгасан дэлхийн түүхэн дэх хамгийн анхны мөнгөн зоос 10 гаруй сая долларын үнэтэй.

1974 онд гаргасан Flowing Hair нэр авсан зоосон дээр эрх чөлөөний бурханыг дүрсэлсэн бөгөөд Филадельфид цутгагджээ.

1974 онд энэ зоосыг 1250 доллараар худалдсан бол 2013 онд зоосны үнэ 10 сая долларт хүрсэн түүхтэй. Flowing Hair-ыг америкийн бизнесмен Брюс Морелан эзэмшдэг ажээ.

Зоосыг Европын найман орны нийслэлүүдэд олон нийтэд үзүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Прага, Варшав хотуудаар аялаад байгаа зоос Таллины дараа Хельсинки, Стокгольм, Осло, Дублин, Лондонд очих юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна