• Эхлэл
  • Чуулган түр завсарлав

Чуулган түр завсарлав

2016/05/24

УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг түр завсарлуулах тухай захирамж гаргажээ.

Тэрээр Улсын Их Хурлын чуулганыг түр завсарлуулах тухай 62 тоот захирамжийг 2016 оны тавдугаар сарын 24-ны өдөр гаргасан байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 29 дүгээр зүйлийн 29.14 дэх хэсэг,

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганыг 2016 оны зургаадугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулахаар уг захирамжид дурдсан байна.

Энэ захирамжийг 2016 оны тавдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх ажээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна