• Эхлэл
  • Г.Байгалмаа зөвлөхийн Хан-Уулыг онилсон цаад зорилго

Г.Байгалмаа зөвлөхийн Хан-Уулыг онилсон цаад зорилго

2016/05/27

Ардчилсан нам УИХ-д олуулаа, нийслэлд олонх болж төр, засгийн эрхэнд гарсныхаа дараа Улаанбаатарыг урагшаа тэлж хөгжинө, тэр тусмаа Яармагийн дэнжийг хотын жишиг болгоно хэмээн байв.

Энэ амлалтынхаа хүрээнд Яармагийн дэнж орчимд дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг багагүй өрнүүлсэн байдаг.

Хачирхалтай нь, АН доторх тодорхой хэмжээний бүлэглэл намынхаа удирдах албан тушаалтнуудын санаачлагыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж, Яармагийг шинэчлэх бус шинэ хороолол болгох нэрийдлээр оршин суугчдыг нь газраас нь салгах далд санаа өвөртөлж яваа ил болж эхлээд байна.

Жишээ нь УИХ-ын гишүүн Х.Баттулга Яармагийн захын урдах хэсгийн дийлэнх газрыг өөрийн зөвлөх Ууганбаяр, туслахаар ажиллаж байсан өдгөө УИХ-ын даргын зөвлөх хийж байгаа Г.Байгалмаа нарт эзэмшүүлэх замаар “Шинэ Яармаг”-аас эхлээд хэд хэдэн хорооллыг бариулж эхлээд байна. “Шинэ Яармаг” хороолол гэхэд Засгийн газраас батлан даалт гаргаж, Хятадаас мөнгө босгосон байдаг.

Ингээд зогсохгүй “Чингис” бондын хөрөнгөөс 50 сая ам.долларыг төсөвлөсөн ч өнөөг хэр нь барьж ашиглалтад оруулаагүй байна. Энэ нь мэдээж шалтгаантай. Тэр нь эдийн засгийн хямралаас үүдэн уналтад ороод байгаа барилгын салбарын зах зээлийг сэргэхийг хүлээхээс гадна Яармагийн уугуул иргэдэд гэхээсээ тансаг зэрэглэлийн хорооллыг барихаар азнаж буй гэнэ.

Тухайлбал, “Шинэ Яармаг” хорооллын хажууд буюу “Буянт Ухаа” цогцолборын өмнө орон сууцны хороолол барьж эхэлсэн нь УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаагийнх юм байна. Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж байршил сайтай газрыг нь сонгосон тэрээр тухайн хорооллоо ипотекийн таван хувийн зээл хамруулах тооцооллоо ч урьдчилан боловсруулсан юм билээ.

Гэхдээ түүнд энэ бүхэн нь хангалтгүй санагдсан бололтой юм. УИХ-ын даргын зөвлөх, “МоАХ” фракцаар дэмжлэгтэй, Х.Баттулга гишүүний ойрын хүн гэгддэг тэрбээр Хан-Уул дүүргийн АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ анхан шатны байгууллагаас авчээ. Ингэхдээ намын анхан шатны байгууллагын дэмжлэгийг зүгээр ч нэг хүлээгээгүй аж. Харин өөрийн орон сууцны хороолол барьж байгаа болон “Шинэ Яармаг” төслийг хэрэгжүүлж байгаа Яармаг хавиас нэр дэвших зорилготой гэдгийг учир мэдэх нэгэн хэлж байгаа юм.

Ингэснээр Яармагийн оршин суугчид өмчилж авсан хашааны газар дээрээ орчин үеийн тохилог байшин барьж амьдрах хүсэл нь талаар болох юм. Товчхондоо УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа Яармагийн дэнжээс нэр дэвшээд сонгогдлоо гэж бодоход хашааны газар дээрээ тохилог орон сууцтай болох иргэдийн хүсэл улс төрийн ямар ч дэмжлэггүй болж, цөөн метр квадрат газарт орчин үеийн аппартменттай болох нь байтугай өөрсдөө ч орон гэргүй болж мэдэх нөхцөл байдал болохыг үгүйсгэхгүй.

Эсрэгээрээ газраа чөлөөлсөн иргэд нь хохирч үлдээд шинэ цагийн мөнгөтэй хөрөнгөтэй эрхмүүд нь Яармагт эзэн суух бодлого Х.Баттулга, Г.Байгалмаа тэргүүтэй улстөрчдөөр дамжин хэрэгжихээр харагдаж байна. Яармагийн шинэчлэл ийнхүү Яармагийг эзлэх төлөвлөгөө болон хэрэгжвэл энэ бүсийн 200 мянга шахам ард иргэдийн санал АН-д дахин хэзээ ч очихооргүй болтлоо уруудна.

Ганцхан жишээ дурдахад “Шинэ Яармаг” төслийн нэгдүгээр үе шатны барилгын эхлүүлэхэд 2015 онд 245 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байснаас 195 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк, үлдэх 15 хувь болон зээлийн бусад зардал нийт 50 сая ам.долларыг Төрийн орон сууцны корпорациар дамжуулан Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэхээр болсон байдаг.

Санхүүжилт нь ч бүрэн төвлөрч төсөл цаг хугацаандаа эхэлж байв. Тэр үеийн төслийн удирдагчаар Х.Баттулга гишүүний туслах Х.Ууганбаяр гэгч томилигдсон байдаг. Хачирхалтай нь, 2016 оны 2-р улиралд багтаан эхний ээлжийг ашиглалтанд оруулна гэсэн “Шинэ Яармаг” төсөл 3-р улирал эхлэх дөхөж байхад орон сууцны хорооллын ажил яагаа ч үгүй хэвээр байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан           

ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • ноён хэрээ
    Ийм бодолтой хүмүүсийг дээшээ гаргаж яадаг юм бэ!!! Улсын хөрөнгөнөөс л хумсалахаас наашгүй
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Ард иргэдийг ингэж хуурч мэхэж болохгүй шдээ больмоор юм.
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Ард иргэдийг ингэж хуурч мэхэж болохгүй шдээ больмоор юм.
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Ард иргэдийг ингэж хуурч мэхэж болохгүй шдээ больмоор юм.
    2016 оны 06 сарын 20
  • Хорлогч
    Тоосгоор нь дарж алаая
    2016 оны 06 сарын 20
  • Хорлогч
    Тоосгоор нь дарж алаая
    2016 оны 06 сарын 20
  • pklpgz
    хогийн юм бээээ?
    2016 оны 06 сарын 20
  • pklpgz
    хогийн юм бээээ?
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Бат-үүлийн гар хөлийн нэг нь л биз ажлаа хийж чадахгүй бол чаддаг нэгэнд нь зайгаа тавьж өгөх хэрэгтэй юм биш үү
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Бат-үүлийн гар хөлийн нэг нь л биз ажлаа хийж чадахгүй бол чаддаг нэгэнд нь зайгаа тавьж өгөх хэрэгтэй юм биш үү
    2016 оны 06 сарын 20
  • АААаааааааааа
    Энэ интернетийг хараал идэг новш гэж
    2016 оны 06 сарын 20
  • АААаааааааааа
    Энэ интернетийг хараал идэг новш гэж
    2016 оны 06 сарын 20
  • дайны бурхан
    мөнгөө дуусгачаад одоо ахиад идэх гээд байж ядаж байгаан биш үү. ийм сэжгийн юмнуудыг тэр шинэ барилгийнхан тоосгыг өөрсдөөр нь зөөлгөвөл ямрав. тэгвэл нэг ухаан суух байлгүйдээ

    Ичих нүүрэндээ элгэндээ наасан муусайн хулгайчууд болиоч ичиж үх
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Ичих нүүрэндээ элгэндээ наасан муусайн хулгайчууд болиоч ичиж үх
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    yooy odoo bolimoor umaa aria denduu um idej handgum bhdaaaaaa zawaan hulgaichuud
    2016 оны 06 сарын 20
  • иргэн
    ийм хүн улс төрд байх гэж ,, ху
    лгайчдаас чөлөөлье
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    ардчилсан намын газрын мафийнхан Улаанбаатарын газрыг ашиглаж бидний татварын мөнгийг угааж түүгээрээ сонгуулийн шоу хийж байна одоо болооо

  • зочин
    jinhene luiwarchin ym bishvv ene chine iim hvn yaj ner dewshdeg bainaa
    2016 оны 06 сарын 20
  • зочин
    jinhene luiwarchin ym bishvv ene chine iim hvn yaj ner dewshdeg bainaa
    2016 оны 06 сарын 20
  • Иргэн
    Эээ больж үзээчдэээ. Ичмээр юмаа.....
    2016 оны 06 сарын 20
  • Иргэн
    Эээ больж үзээчдэээ. Ичмээр юмаа.....
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Энэ одоо ямар даварцан юм бэээ
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Болимоор юмаа
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Энэ одоо ямар даварцан юм бэээ
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Болимоор юмаа
    2016 оны 06 сарын 20
  • Зочоон Зочин Зочин
    Ан бол одоо болноо. Муу төр барьсан гахайнууд идэж ханаа байлгүйдэ.
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    zassssss baliarsan uls turiin yumaa shal teneg nairuulgatai how jiw bolgon bicheel hend heregtein oron gergui bolno ch geh shig soliorool
    2016 оны 06 сарын 03
  • Зочин
    болимоор юм аа ичиг ичиг
    2016 оны 05 сарын 27