• Эхлэл
  • МАХН-ынхан СЕХ-нд бүртгүүлж чадахааргүй болжээ

МАХН-ынхан СЕХ-нд бүртгүүлж чадахааргүй болжээ

2016/05/28

Улс төрийн намууд УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийг өчигдөр тодрууллаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, АН-ын дарга З.Энхболд нар сонгуульд өрсөлдөгчдөө олон нийтэд өчигдөр танилцууллаа. Харин МАХН-ынхан энэ сарын 28-ны өдрийн 04.00 цагт нэр дэвшигчээ тодруулж дууссан гэх мэдээлэл байна.  Өөрөөр хэлбэл МАХН-ынхан хуульд заасан хугацаандаа амжиж нэр дэвшигчээ тодруулаагүй гэсэн үг.  УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх нийтлэг журамд "нам эвсэл сонгуульд оролцох хүмүүсээ санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана" гэж заасан байдаг.

Энд зааснаар бол тавдугаар сарын 23-27-ны нэр дэвшилтийн асуудлыг нэг тийш нь цэгцэлчихсэн байна гэсэн үг. Хэрвээ хуулийн хугацаанд амжаагүй бол СЕХ бүртгэхээс татгалзах хуулийн заалт бий. МАХН-ынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээ хугацаандаа тодруулаагүйгээ "Тавдугаар сарын 30 хүртэл хуулийн хугацаа бий" хэмээн тайлбарласныг зарим цахим хуудас мэдээлж буй. Юутай ч шөнөжин нэр дэвшигчээ тодруулсан МАХН-ын удирдлагууд өглөө нь шууд өлсгөлөн зарлаад эхлэв. Иргэдийн саналыг авч, сонгуульд ялах итгэл буурсан уу, МАХН-ынхан "Шударга ёс", "Хэлмэгдүүлэлт", "Ард түмний эрх ашиг" гэх үгсээр уриа лоозон хийж, өөрсдийгөө өрөвдүүлэх тактикаа барьж эхлэв бололтой.

Ард түмэн ч нэгэн цагт мандаж явсан Н.Энхбаярыг өрөвддөг юмаа гэхэд хар дээр цагаанаар бичсэн хууль тэдний зөрчлийг өршөөх нь юу л бол. Тэгэхээр МАХН-ын нэр дэвшигчдийг СЕХ бүртгэж авахгүй байх эрсдэл өндөр байна.

Эх сурвалж:mglnews.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна