• Эхлэл
  • Н.Энхбаярын оронд эхнэр нь нэр дэвшинэ

Н.Энхбаярын оронд эхнэр нь нэр дэвшинэ

2016/06/05

МАХН-ын дарга Н.Энхбаяр гурван хоног өлсгөлөн зарласны эцэст СЕХ-нд нэр дэвших материалаа өгсөн. Ид өлсгөлөнгийн үеэр “Материалаа өгөөгүй байхад нь буцаана, бүртгэхгүй гэж ярих эрх бидэнд байхгүй. Өөрсдөө материалаа өгөөгүй байгаа шүү дээ” гэж байсан СЕХ “хөөрхөн” аргалан өлсгөлөн зогссоны дараа бүртгэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Аль хэдийнээс ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэх маргаан дэгдэж байсан болохоор хашир анжгай үүнийг мэдэхгүй байна ч гэж үгүй. Тийм ч болоод тэр үү, өөрийнх нь нэрийг хүлээж аваагүй тохиолдолд эхнэрийнхээ нэрийг дэвшүүлэх давхар бодолтой байсан бололтой. Өчигдөр буюу зургадугаар сарын 5-нд Н.Энхбаярын эхнэр О.Цолмон нэр дэвшүүлэх өргөдлөө СЕХ-д өгчээ.

Тухайн намын нэр дэвшигч өөрөө татгалзсан, эсвэл бичиг баримт дутуу зөрчилтэй бол зургадугаар сарын 6-ны дотор өөр хүний нэрийг нөхөн дэвшүүлэх боломж бий. Энэ дагуу О.Цолмон хуулийн хугацаанд СЕХ-нд бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн бололтой. Түүнийг бүртгэхээс татгалзах шалтгаан одоогоор байхгүй байх. Хатагтай О.Цолмонгийн хувьд хэзээнээсээ өндөр боловсролтой, хүчирхэг эмэгтэй гэгддэг, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн алдагдсан гэх бичлэг дотор түүний эргэлзмээр гайхалтай “балай” яриа сонсогдсоныг эс тооцвол. Түүнийг нэрээ дэвшүүлэх тухай мэдээлэл гарч эхлэнгүүт боловсролтой эмэгтэйг дэмжих дэмжигчид аль хэдийнэ гарч эхэлжээ. Араас нь бас эхнэрийг нь бүртгэхгүй бол хүү Э.Батшугарыгаа нэр дэвшүүлэх биз гэсэн хошин яриа ч бас гараад байна.

А.Ану


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна