Сонгуулийн ерөнхий хороо 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдэд /2016.06.07-нд/ нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг олгоно.
Сонгуулийн тухай хуулийн 128.9-д зааснаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрд нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авахаас 22 хоногийн өмнө нэг өдөр олгоно хэмээн заасан.
Ингэхдээ нам эвслээс нэр дэвшигчийн үнэмлэхийг тухайн нам, эвслийг сонгуулийн төв байгууллагад төлөөлөх эрх бүхий этгээдээр дамжуулан, бие даагчийн нэр дэвшигчийн үнэмлэхийг сонгуулийн төв байгууллагад төлөөлөх эрхий бүхий этгээдээр дамжуулан олгохоор хуульд заажээ. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэх олгох ажлыг нэг өдөрт багтаан гүйцэтгэх аж.
Мөн УИХ-ын сонгуульд өрсөлдөх бие даагчдын нэрсийг сонгуулийн төв байгууллагаас олон нийтэд зарлаад байгаа. Нам, эвслээс УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрсийг зургадугаар сарын 8-нд зарлана юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна