• Эхлэл
  • Засгийн газар 16 цагт хуралдана

Засгийн газар 16 цагт хуралдана

2016/06/06

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 16.00 цагт товложээ. Тус хуралдаанаар Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт оруулах бол Засгийн газрын тусгай сангийн ажлын албыг татан буулгах тухай асуудлыг Сангийн сайд Б.Болор оруулж хэлэлцүүлэх аж.

Мөн Уул уурхайн сайд Р.Жигжид газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн талаар асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

  1.  

Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай

С.БАЯРЦОГТ

  1.  

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай *

С.БАЯРЦОГТ

  1.  

Хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл (Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр)

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

Хөтөлбөрийн төслийн тухай*

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

Засгийн газрын тусгай сангийн ажлын албыг татан буулгах тухай

Б.БОЛОР

  1.  

Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай

Г.БАЯРСАЙХАН

  1.  

Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн шатахууны тухай

Р.ЖИГЖИД

  1.  

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна