• Эхлэл
  • Б.Батбаатар ИЗНН-аас нэр дэвшихээр болжээ

Б.Батбаатар ИЗНН-аас нэр дэвшихээр болжээ

2016/06/06

Ардчилсан намаас гарч байгаагаа мэдэгдсэн УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар экс намынхаа даргыг “зууж” нэр дэвшсэн тойрогт "нэхэн" нэр дэвшихээр болсон. Үүний зэрэгцээ УИХ-ын дарга, АН-ын дарга З. Энхболд Б.Батбаатараас “айж” тойргоо солих гэж байна, Б.Батбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байхыг СЕХ-нд “үүрэгдсэн” гэх мэт мэдээллүүд гарсан билээ.

Ийн ам дамжсан яриа дэгдэж байх зуур СЕХ Б.Батбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсанаар, Б.Батбаатар мөн шүүхэд хандлаа гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл өнөөдөр Б.Батбаатар ИЗНН-аас нэр дэвших мандатаа авлаа гэсэн мэдээлэл гарлаа. Өмнө нь Б.Батбаатар Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшихээр СЕХ-д хандсан боловч АН-ын гишүүнчлэлтэй хэмээн буцаагдсан. Харин Б.Батбаатар АН-аас гарах өргөдлөө албан ёсоор өгсөн гэж байсан юм.

Тэгвэл Б.Батбаатар албан ёсоор намаасаа гарч ИЗНН-аас нэр дэвших гэнэ. Сонгуулийн хуулиар бол зургадугаар сарын 6-наар намууд нөхөн нэр дэвшүүлэх хугацаа дуусч байгаа ч ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар шийдвэрийг шүүхээс гаргасан учраас намын нэр дэвшигчийг бүртгэх боломж байгаа юм.

Хэрвээ одоо Б.Батбаатарыг СЕХ бүртгэж авах юм бол УИХ-ын 70 дугаар тойрог буюу нийслэлийн Баянгол дүүрэгт Ардчилсан намаас тус намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, МАН-аас Д.Лүндээжанцан, МАХН-аас Ч.Амарбаяр, ИЗНН-аас Б.Батбаатар нар өрсөлдөхөөр болж байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    сайн байна бид дэмжиж байна Б Батбаатарыг
    2016 оны 06 сарын 07
  • зочин
    эрүүл хүн үү
    2016 оны 06 сарын 06