НИТХ-д нэр дэвшигчид өнөөдөр 09 цагаас нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Энэ 2016 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 намын 237, хоёр эвслийн 31, дөрвөн бие даагч нийт 272 нэр дэвшигч оролцоно.
Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй НИТХ-ын дэвшигчдийн онцлогийг харах юм бол нийслэл болон дүүргийн Иргэдийн хурлын дан төлөөлөгч нар багтсан онцлогтой байна.
Энэ нь иргэдээ төлөөлж ажиллаж ирсэн туршлагатай, чадвартай хүмүүсийг дэвшүүлсэн гэсэн үг. Тус дүүрэгт АН-аас нэр дэвшигчдийг танилцуулвал:
ТОСК-ийн Тэргүүн дэд дарга Д.Алтанхуяг Чингэлтэй дүүргийн 41 дүгээр тойрог буюу 13, 14, 15 хорооноос нэр дэвшжээ. АН-ын ҮЗХ-ны гишүүн тэрбээр Чингэлтэй дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр 2012 оноос хойш ажилласан, улс төрийн гараагаа 1990-ээд онд эхэлсэн туршлагатай улстөрчдийн нэг юм.
Тус дүүргийн 37 дугаар тойрог буюу 1, 2, 3, 4, 5 дугаар хороонд Чингэлтэй дүүргийн Байгаль орчин,ногоон хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Батхуяг нэр дэвшсэнийг харж болно. Б.Батхуяг нь Чингэлтэй дүүргийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга, 2008 оноос хойш Иргэдийн хурлын төлөөлөгчөөр тасралтгүй ажиллаж байгаа, мэргэжил хуульч.
Чингэлтэй дүүрэгт АН-аас нэг эмэгтэй нэр дэвшсэн. Л.Энхтуяа нь Чингэлтэй дүүргийн 38 дугаар хороо буюу 6, 7, 8 хороонд нэр дэвшиж байна. АН-ын ҮЗХ-ны гишүүн, дүүргийн намын хэрэг эрхлэх газрын дарга, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн албын тус тус хашдаг. Л.Энхтуяа нь улс төрийн арын албанд олон жил ажилласан, хийсэн ажил ихтэй мөртлөө тэр болгон ил гараад байдаггүй гэгддэг.
Чингэлтэй дүүрэг ИТХ-ын сонгууль 6 мандаттай. Үлдсэн гурван мандатыг жагсаавал Улаанбаатар хотын Засаг даргын орлогчдын нэг Т.Бат-Эрдэнэ 39 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүргийн 9, 10,11 хорооноос, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү 40 тойрог буюу 12, 16 дугаар хорооноос, НИТХ-ын төлөөлөгч Л.Наранбаатар 42 дугаар тойрог буюу 17, 18, 19 дүгээр хорооноос тус тус дэвшиж байна. Энэ удаад Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшигчдийг товчхон танилцууллаа.
Б.ДОРЖ
Сэтгэгдэл байхгүй байна