• Эхлэл
  • Чингэлтэйн замыг нээлээ

Чингэлтэйн замыг нээлээ

2016/06/09

Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3км авто замын хөдөлгөөнийг нээх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Уг зам нь ашиглалтад ороод 30-40 жил болж буй, дээрх хугацаанаас хойш их  засварт ороогүйгээс  авто замын зорчих хэсэг нь бүтцийн эвдрэлд орж, замын тэгш байдал алдагдаж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон зам байсан юм. 

Тодруулбал, 7 буудлын уулзвараас Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо хүртэлх 1.5 км авто замыг 1973 онд, үүнээс цааш Микроны эцсийн буудал хүртэлх 1.8км авто замыг 1985 онд ашиглалтад  оруулж байжээ.

Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч Л.Наранбаатар, гүйцэтгэгч компанийнхан болон Чингэлтэй дүүргийн 17,18 дугаар хорооны иргэд оролцлоо.

Уг замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэсэн бөгөөд богино хугацаанд ажлаа дуусган авто замын хөдөлгөөнийг нээв. Хуучин авто замын зорчих хэсэг нь 7 м өргөнтэй, явган хүний замгүй, 1 талдаа гэрэлтүүлэгтэй, асфальтбетон хучилттай байв. Өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд зорчих хэсгийг 8.6 м өргөн болгож, 2 талдаа 1.5 м өргөн явган хүний замтай, 1  талдаа гэрэлтүүлэгтэй, борооны ус зайлуулах шугамтай болголоо.

Тодруулбал, 6 цэгт үерийн ус зайлуулах шугамын ажил хийж, нийт замын дагууд 40м тутамд гэрэлтүүлэг тавьжээ. Мөн 6 хос автобусны буудал буюу автобусын зогсоолын 12 талбай шинээр гаргасан байна. Газар чөлөөлөлтөөс шалтгаалан уг замын ажил бага зэрэг саатсан бөгөөд одоо 8 айл газраа 1.5-2м татахад явган замын ажил бүрэн дуусах бололцоотой байгаа юм гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Hen yu hiisniig nudtei humuus hardag bailgui dee, umnuh darga nariin hj bgaagui ajiliig Erdeniin Bat-uul gdg hun chadahaaraa hiigeel yavj bna
    2016 оны 06 сарын 10
  • Зочин
    өмнөх засаг зарах газар юу байна гээд л өлбийгөөд гөлийгөөд хотын газрын зурага дэлгэж тавиад суудаг байсан байх даа
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Өнөөдөр ресторан, цэнгээний газар утаанд хорддог байсан үе өнгөрсөн. Шөнө орой гудамжаар архидан согтуурдаг байсан үе өнгөрсөн. Автобусанд чихэлддэг байсан н түүх болсон. Энэ бүхэн хэний гавьяа вэ. Өмнө нь хот ямар байлаа гэдгийг бид мартаж болохгүй. Одоо ямар боллоо. Энэ чинь л хөгжил дэвшил
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Ажлын амжилт хүсэе ... Таныг дарга болсноос хойш үнэхээр л өөр болж байгаа шүү ... 
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    яармагийн гэрэлтүүлэг бол үнэхээр сайхан болсон байна лээ
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    neg tsegiin uilchilgee ntr taalagdaj bga shuu tsag zav hemneed l
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Dahin tuluvlultuur bairand oruulj ub-chuudigaa demjij tuslaj bgaad talarhdag shuu uul dargadaa
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Хийсэн ажилтай хүнээс л өө хайна шүү дээ юу ч хийгээгүй зүгээр идэж уусан хүнээс хайх гэхнээ юу ч олдохгүй шүү дээ
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    hiisen ajiltai hvniig l muuldag hisen ajliig ni harluulah gj orolddog shvv dee tiimees muullaa gd Bat-Uuliin hiisen bvteesen ajliig ni l batal nuu gehees uguisgej bol chadahgvi
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    svvliin 4 jiliin hugatsaand hiigdsen zamiin ajil chanar ni hamaagui iluu saijirsan bna leee
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    urid ni ajil hiij bgaagui humuus Bat uuliig harluulah gej estoi uilee uzej bna tegsen ch ard irged yu hiisen ni harj l bgaa
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    САЙН ЮМНЫ ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН. ЭНЭ ХОТ 1 ЭЗЭНТЭЙ ЮМ ШИГ БОЛЖ БАЙГАА.
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Бат-Үүл түүний багийнхан хотод их ажил хийсээн. Дахин хотын даргаар гаргамаар байгаа.
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Нэг цэгийн үйлчилгээ бий болсноор тӨрийн албаны хүнд суртал байхгүй болсон. Бүх л үйлчилгээг нэг дороос авдаг болсон болохоор ажил хөөцөлдөхөд ч амар, цаг, мөнгө хэмнэдэг болсон шүү.
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Batuul bol ihiig hiij chadsan mundag darga shvv
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    МАН-ынхан төр барьж байх Үед тэр байтугай мөнгө идэж уусан, цаанаа хэдэн тэрбумаар нь хав дарсан, гэр бүлийнхэн, хамаатан саднууддаа гадаадад үнэтэй хаус, машин авч өгч тансаглуулсан. Тэд хотод юу хийсэн юм бэ? Тэгэхээр тэр Үед хот тохижилтонд зарцуулагдах төсвийн мөнгийг хаашаа урсгасан нь ойлгомжтой.
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Аргагүй элит гаралтай хүн өөр юмаа.. Энэ хотыг үнэхээр өөд нь татаж байгаад талархая
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Sain ajillasan. Ulaanbaatariin tuuhend baigaagui hamgiin sain hotiin darga gej unelej baina. Hiilgehiig husej baigaa zuils. 1. Agaariin bohirdol buuruulah, hiin tulshnii heregleeg nemegduuleh 2. Tsewer usnii naidwartai hangamjiig burduuleh, usan dalan barih 3. Bohir usnii asuudaliig
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Бат-Үүл даргаа Өмнөх хотын дарга нартаа танилцуулаачээ хотоо ямар сайхан болныг хахаха
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Хэр их зҮйл хийсэн хийгээгҮйг нь хэлж мэдэхгҮй. гэхдээ замын тҮгжрээ хамаагҮй багассан. ӨвӨл утаатай ч гэлээ зун хотынхоо гудамжаар алхахад урамтай болсон. ДургҮй хҮрвэл буух эзэн буцах хаяг нь тодорхой 11-11 тӨвд хҮссэнээрээ гомдоллож болно. Хамгийн их таалагдаж байгаа нь автобусны карт. Ёстой амар эд.
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Утааны асуудлыг зүгээр л ярьсаар байсан үе өнгөрч гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлсэн. Өөр олон ажлуудыг хийсэн. Хэлсэн бүхнээ хийсэн байна. Цаашид ч илүү ихийг хийж эхэлсэн ажлаа дуусгаарай.
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    TUUHEND BHGVI HAMGIIN IH TUSUW ZARTSUULSAN L GEED BH YUM TEGEED L TUUHEND BHGVI IH BVTEEN BGUULALT HIISEN SHVV DEE YU NI BURUU GEJ HURUNGU MUNGU ZARTSUULAHGUIGEER YAJ BVTEEN BGUUKLALT HIIH YUM BE
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    batuuliin bagiig ene jil hamtaar ni demjih heregtei.. busdiig ni bol medehku
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    МАН-ЫНХАН БАТ-ҮҮЛИЙГ УНАГАЖ ЧАДАХГҮЙ ГЭДГЭЭ МЭДЭЭД ЯНЗ БҮРЭЭР ГҮТГЭЖ, ХИЙСЭН АЖЛЫГ НЬ МИАЛЖ БАЙНА. СҮҮЛДЭЭ БҮР АРГАА БАРААД ХҮҮГ НЬ ГҮТГЭН ДОРОМЖИЛЛОО. ТЭГЛЭЭ ГЭЭД АРД ТҮМНИЙ ИТГЭЛ АЛДРАХГҮЙ ЭЭ
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Бат-үүл дарга гудамж талбайн тохижилт, авто машины түгжрээ багасалт, дугаарын хязгаарлалт, ипотекийн зээл хэрэгжүүлэлт, агаарын бохирдлоос салах гэх мэт энэ 4 жилд их ажил хийжээ. Морь нохой мэт зүтгэсэн гэж хэлэхэд бараг болно. МАН-ын 22 жил хийгээгүй ажлыг 4 жилийн хугацаанд хийгээд, тулгамдсан асуудлуудыг дор дор нь шийдээд яьж байгаад УБ хотын иргэний хувьд талархаж байгаа.
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    MAN iin ued hot ymar baisa odoo hot ymar bna neg haritsuulaad haraasai bilee ochnoon ajil hiicheed bhad yu hiisiin yu hiisiin geed erguuteed bhiin
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    гэрэлтүүлэг бол үнэхээр сайхан болсон байна лээ
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Manai yaarmagt ireed uzeerei humuusee urialmaar
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Бат-Үүлийг муулаад байгаа хүмүүс нэг бол ардын намынх нэг бол хотод амьдардаггүй хүмүүс байж таараа.
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    юм хийж байгаа хүнийг дэмжих нь зөв,ядаж сэтгэлийн дэм гэж бас байдаг шүү дээ
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Төрийн үйлчилгээг Үүлийн хэлдэгээр супермаркет шиг болгох нь зүйн хэрэг төрийн албан хаагчид ч гэсэн өөрсдийг үйлчилгээний ажилтан гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    ҮҮЛЙИГ ХОТЫН МЭЭР БОЛСНООС ХОЙШ ЗАМ ГЭЖ ТОРГО ШИГ САЙХАН БОЛСОН БАЙНА ЛЭЭ
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА. ЭНЭ АЖЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛБЭЛ ОЛОН АЙЛ БАЙРАНД ОРЖ, АГААР, ХӨРСНИЙ БОХИРДОЛ БУУРНА.
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    тийм ш дээ хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн шүү дээ
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Ажилаа мэддэг мундаг хүн шүү гэрэлтүүлэгийг бол сайн тавьж өгсөн байналээ одоо айх аюулгүй болсон байна баярлалаа
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Бат-Үүл хотын даргаар гарснаас хойш замыг чанартай засдаг болсон байна лээ. Өмнө зам тавьж байна гээд л чанаргүй юм хийчихээд хэдэн сар болоод л ахиад л тэр замаа засна гээд ард иргэдийг ажил, сургуульд нь хоцруулаад үнэхээр төвөгтэй байсан. МАН-ынхан мөнгө идлээ идлээ гэхэд арай дэндүү тэгэж идэж болохгүй.
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Нудэнд илт харагдаж байгаа бутээн байгуулалтыг харлуулаад байдаг оркууд бэлэнчлэхээс оор юм мэдэхгуй. Хотын уугуулууд Бат-Уулийгээ дахин сонгоно.
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Umnu n zam uneheer ih asuudaltai bsn shv. Zam n ene tendee hagartsan tgd shan ywj btal genet donslood l. Odoo harin suuld tawigsan zamuud shan bolson. Zam zaswaruud sain hiigdsen bn lee.
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Дугуй зам тавихийг чинь их дэмжиж бас зундаа машин биш дугуй бие бялдартаа анхаар ч байя гэж уриалья
    2016 оны 06 сарын 09