Энэ удаагийн сонгуульд нийтдээ 12 нам, 3 эвсэл, 69 бие даагчид нэр дэвших батламжийг нь өнгөрөгч мягмар гаригт буюу зургадугаар сарын 7-ны өдөр Сонгуулын Ерөнхий хорооноос гардуулсан.
Нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлсэн.
Гэвч зарим тойрогт бие даан нэр дэвшигч нарын ухуулагч болон шадар туслахын үнэмлэхийг тойргийн хорооноос олгоогүй байна. Үүнээс болж зарим нэр дэвшигчид сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж чадахгүй байгаа ажээ.
Энэ тухай тойргийн хорооноос тодруулахад, хүсэлт гаргасанаас хойш 48 цагийн дотор үнэмлэх олгох ёстой гэв.
Гэвч үүнийг сурталчилгаа хийлгэхгүй гэсэн арга хэмээн хардаж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна