Дарханы СЕХ хууль зөрчсөн талаар бие даагчид мэдээлэл хийлээ.
Тус аймгийн сонгуулийн хороо ИТХ-ын сонгуульд МАН-аас болон бие даан нэр дэвшиж буй 15 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна.
Тодруулбал, 15 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж буй Г.Ганбатыг дэмжигчийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэмээн хассан байна.
Тэрээр “Иргэдийн гарын үсгийг хуурамчаар үйлдээгүй бөгөөд эхнэр нь гэртээ орж нөхрөөрөө зуруулчихаад ирье гэсэн дөрөв таван тохиолдол гарсан” гэв.
Ингээд зогсохгүй ихэнх нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр аудитын газрын шаардлагад нийцээгүй гэдэг шалтгаанаар бүртгэхээс татгалзжээ. Харин Дарханы аудитын газар нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт өгөх битгийн хэл хянаж ч үзээгүй тухай энэ үеэр хэлсэн юм.
Энэ үйлдлийг иргэдийн дунд өндөр рейтингтэй явж буй нэр дэвшигчдийг замаасаа зайлуулах гэсэн арга гэж үзжээ.
Дээрх 15 иргэн Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч одоогоор ямар нэг шийдвэрт хүрч чадаагүй байгаа аж. Тиймээс Хүний эрхийн үндэсний комисс болон Монгол улсын Ерөнхийлөгчид хандах бөгөөд өнөөдрөөс эхлэн аймгийнхаа сонгуулийн хорооны урд суулт зарлах болсоноо хэллээ.
Мөн сонгуулийн албан ёсны сурталчилгаагаа эхлүүлж чадаагүй бие даан нэр дэвшигчдийн тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Сануулбал, Бие даан нэр дэвшигч сурталчилгаагаа эхлүүлж чадаагүй байна
Сэтгэгдэл байхгүй байна