Архангай аймгийн 2-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Батбаяр орон нутгийн сонгуульд нэр дэвшигч 13 багийн гишүүдтэй хамт иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж байна. 2016.06.18-ны өдөр 1-5, 7 дугаар багийн иргэд болон Тэрх худалдааний төвийн ажилчид болох нийт 620 гаруй иргэд сонгогчидтой уулзалт хийж, хийж бүтээсэн ажлуудаа тайлагнаж, цаашид ирэх 4 жилд хийх ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Нутаг орондоо хүлээн зөвшөөрөгдсөн амалж гарчихаад алга болдоггүй, уриа лоозон, сурталчилгаа хэрэггүй хийсэн ажил нь ард түмний өмнө илхэн байгаа, Архангай аймгийн иргэдийн итгэлийг хүлээж улс төрд орж ирсэн, тэднийг төлөөлж төрсөн нутгаасаа төр түшилцэхээр энэ удаад бас нэр дэвшиж байгаа билээ. Тэрбээр төр түмэн олныгоо холбож гүүр болон ажиллах, улс орон, ард иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ажлуудыг зорилго, төлөвлөгөөгөө сонгогчиддоо танилцуулж байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дэлхийн зах зээл савалгаатай, түүхий эдийн үнэ уналтад орсон үе байсан. Уул уурхайгаас хэт хамааралтай манай улсын хувьд алт, зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ унаж, орлогын хэмжээ багассан бэрхшээл тулгарсан. Гэвч энэ хүндрэлийг урьдчилан харж, Чингис бонд гэгдэх 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг эх орондоо авчирч, үйлдвэржилт, бүтээн байгуулалтыг өрнүүлж чадсан.
3000 гаруй км зам, иргэдээ орон сууцтай болгож 80 мянган айлын орон сууц, 1000 гаруй үйлдвэрүүд шинээр ашиглалтад орууллаа. Түүнчлэн сайн хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, иргэд сонгогчидтой санал солилцлоо. Сайн оюутан, сайн орон сууц, сайн хашаа, сайн малчин гэх мэт иргэдэд хэрэгтэй олон хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөв. Мөн ирэх 4 жилд Цэцэрлэг хотыг ногоон цэцэрлэгт хүрээлэн бүхий эко хот болгон хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулав.
Сэтгэгдэл байхгүй байна