• Эхлэл
  • Сонгуулийн сурталчилгааны үеэр бэлэг сэлт тараасан хүн хэн бэ?

Сонгуулийн сурталчилгааны үеэр бэлэг сэлт тараасан хүн хэн бэ?

2016/06/21

Сонгуулийн сурталчилгаа дуусахад хэдхэн хоног үлдлээ. Тийм болоод ч тэр үү хаалга тогших зай ойртоод байх шиг.

Таван хүрэхгүй дараагийн хүн хаалга тогшиж нэр дэвшигчийнхээ танилцуулгыг өгч байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлдээ байгаа бололтой. Зарим ухуулагчид их бүдүүлэг тухай иргэд ярьж байна.

Гэр хороололын айл өрхүүд хаалга тайлаагүй тохиолдолд өөрийн дураар айлын хашааны хаалгыг онгойлгон орох тохиолдол олон гарч байгаа тухай иргэд ярьж байхыг сонслоо.

Ингээд зогсохгүй сонгуулийн сурталчилгааны үеэр бэлэг сэлт тараасан 65 зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Энэ нь сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш ес хоногийн дотор гарсан зөрчил бөгөөд бэлэг сэлт тараахаас гадна дайллага, цайллага хийсэн зөрчил ч илэрсэн байна. Угтаа бол энэ нь сонгуулийн хуулинд хатуу хориглосон байдаг ч хуулийг үл тоож буй нэр дэвшигчид цөөнгүй байгаа бололтой.

Мөн сурталчилгааны самбарыг санаатайгаар гэмтээх, урж тасдах, нэр дэвшигчийг мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк хуудсаар гүтгэж нэр төрийг нь гутаасан, ухуулга сурталчилгаа хийх үеэр саад учруулсан, сурталчилгааны байр, намын байранд танхайрсан, хууль зөрчин сонгуулийн сурталчилгаа явуулсан зэрэг гомдол цагдаагийн байгууллагад ирсээр байгаа аж.

Сонгуулийн самбарын хувьд замын хажуу талаар ойр ойрхон байрлуулсан нь хотын өнгө үзэмжид ч сайнаар нөлөөлөхгүй гэдгийг иргэд хэлж байгаа ч мөнгөөр хийлгэсэн зүйлийг нь сүйтгэхэд ихэд дургүйцэх бөгөөд хэн нэгнийг гүтгэж байгаа нь дэндсэн хэрэг хэмээж байна.

Тиймээс бэлэг сэлт тараасан сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн этгээдийг олж илрүүлэх хэрэгтэй.

Ч.Болор

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна