Төрийн ордонд тамхи татсан бичлэг нь тарснаар олны анхаарал татсан нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгийн тухай дахиад нэг дуулиан дэгдэв. Өнөөдөр түүний гаргасан гэх мэдэгдэл сошиалаар шуугиан тарьсан юм. Л.Эрдэнэчимэгийн гаргасан гэх энэ мэдэгдэлд Төрийн ордонд тамхи татсан үйлдэлдээ 50 мянган төгрөгний торгууль хүлээсэндээ хүлцэл өчиж 2,3 сая төгрөг төлөхөд бэлэн байгаагаа илэрхийлж, зургадугаар сарын 22-нд Сонгуулийн Ерөнхий хороонд нэрээ татах хүсэлтээ илэрхийлжээ.
Үүнийг зарим нэг нь улстөрчийн хувьд зөв шийдэл гаргаж гэж дэмжсэн бол сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш үнэн худал нь мэдэгдэхгүй, постер, мэдэгдэлд хууртаж хаширсан ихэнх нь хуурамч бичиг байна гэлцсэн.
Мөн өөрийнх нь албан ёсны болон хувийн цахим хуудсанд ч энэ талаар ямар нэгэн мэдээлэл байгаагүй юм. Харин энэ талаар нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгийн хэвлэл, мэдээлэл хариуцсан зөвлөхтэй холбогдож, тодруулахад “Тийм зүйл байхгүй. Хуурамч мэдэгдэл явж байгаа. Гишүүн ямар ч мэдэгдэл гаргаагүй” гэжээ.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна