• Эхлэл
  • Нууц хөрөнгөтнүүд нэр дэвшиж буйг эсэргүүцэв

Нууц хөрөнгөтнүүд нэр дэвшиж буйг эсэргүүцэв

2016/06/22

Гал үндэстэн холбоо болон Нэгдсэн Монгол хөдөлгөөнөөс сонгуулийн хууль зөрчигдөж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Гал үндэстэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн. Г.Хундагнай “Хүний эрхийн төвөөс 2016 оны зургаадугаар сарын 13-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлсэн 26 хадгаламж зээлийн хоршоонд хамааралтай 8311 хохирогчдын асуудлыг шүүхийн шийдвэр болон

УИХ-ын 2007, 2014 онд баталсан хуулиар МАХН, МАН, АН түүний Засгийн газруудыг буруутай гэж тогтоон хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 23 хошооны 6303 иргэнд 26.2 тэрбум төгрөгийн өртэй.

Дээрх 6303 иргэнд төлөх 15.5 тэрбум төгрөгийг нь шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага төрийн санд төвлөрүүлсэн бөгөөд УИХ-ын 2014 оны дөрөвдүгээр сарын 24-нд өөрчлөн найруулсан хуулиар хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулсны дараа улсын төсөвт төвлөрүүлэхээр хуульчилсан байхад Н.Алтанхуяг. Ч.Сайханбилэг нарын удирдсан засгийн газар одоо болтол төлөөгүй байгаа нь Сонгуулийн хуулийг зөрчиж буй хэрэг” гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Мөн эрх мэдлээ хэтрүүлсэн, оффшор дансанд хөрөнгөө нуусан, татвараас зайлсхийсэн, хувь эзэмшдэг компани нь өр төлбөртэй байхад нэр дэвшиж буй 38 хүн байгааг онцлон хэлсэн юм. Үүнд, АН-аас 29, МАН-аас 9 хүн байгаа аж. Тиймээс эдгээр хүмүүсийг сонгуулийн хууль зөрчиж байгаа гэж үзэн дээрх хэвлэлийн бага хурлыг зарлаж, иргэдийг сонголтоо зөв хийхийг уриаллаа.

Үүнээс гадна Сонгуулийн ерөнхий хороо, Нийслэлийн сонгуулийн хорооны удирдлагууд намын харъяалалтай хүмүүсийг буюу Ч.Содномцэрэн, Ё.Гэрэлчулуун нарыг томилон ажиллаж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

Ч.Гэрэл

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 06 сарын 30
  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 06 сарын 30
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 06 сарын 30
  • goku
    medrel muutai pizdanuud hutsaj l baig bitgii too
    2016 оны 06 сарын 24