Нэр дэвшигч Л.Эрдэнэчимэг нэрээ татах гэж байгаа тухай пост өчигдөр сошиал ертөнцөөр тархсан. Гэхдээ энэ хуурамч бичиг байсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр мөн “дуулиант” Л.Эрдэнэчимэгтэй холбоотой бас нэг бичиг тархлаа.
Энэ удаа сошиалын жирийн нэг пост биш УИХ-ын гишүүний албан бланкан дээр бичсэн, тамга тэмдэг бүхий зураг тархсан учир дахиад л хүмүүсийн эргэлзээг төрүүлж байгаа бололтой. 2016.06.21 гэж огноолсон бичигт:
-Г.Уянга “Батзандан гишүүний өрөөнд ороод ир” гэж дуудсан. Намайг ороход Г.Уянга, Р.Бурмаа, Д.Сарангэрэл нар хоёр шил виски, вино тавиад угтсан“ гэж бичжээ.
Хэрвээ энэ бичгийг үнэн гэж итгэх юм бол Төрийн ордонд архидан согтуурсан “хэрэг”-т Ж.Батзандан, Р.Бурмаа, Д.Сарангэрэл нар бас холбогдох нь. Тухайлбал уг бичигт
-Төрийн ордонд архи ууж, тамхи татсан гишүүд хариуцлага хүлээн нэр дэвших эрхээсээ татгалзах ёстой бол Ж.Батзандан, Д.Сарангэрэл, Г.Уянга, Р.Бурмаа нар татагдана гэж онцолжээ. Өмнө нь дуулиант бичлэг тарахад цаана нь сууж байгаа эрэгтэй хэн болох нь олон нийтийн сонирхлыг татаж байсан. Харин энэ удаа учир нь олдохгүй байгаа дуулианд мөн л нэр дэвшигч Ж.Батзандангийн нэр "орж" ирэв.
Мөн түүнчлэн уг бичигт УИХ-ын гишүүн Г.Уянга тэр бичлэгийг сэтгүүлч Т.Алтаншагайгаар дамжуулан тараасан. Сүүлд асуудал даамжирснаар Г.Уянга “Та тэр 200 сая төгрөгийг нь хэл амгүй өгчихсөн байсан бол асуудал үүсэхгүй байсан” гэсэн утгатай зүйл өгүүлсэн байна.
Гэхдээ энэ бичиг өмнөхийн адил хуурамч байх магадлалтай. Одоогоор Л.Эрдэнэчимэг өөрийн фэйсбүүк хуудсаараа энэхүү бичиг хуурамч гэж зарласан гэсэн мэдээлэл байгаа юм.
Хэрвээ энэ бичиг хуурамч бол УИХ-ын гишүүний албан бичгийн бланк, тамга тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэмээх эрүүгийн хэрэг үүсэх магадлалтай. Ийнхүү Л.Эрдэнэчимэгийг тойрсон дуулиан үнэн худал нь мэдэгдэхгүй сошиал постоос хальж, эрүүгийн хэргийн хэмжээнд хүрэх нь тодорхой боллоо.
Ямартаа ч талууд байр сууриас албан ёсоор мэдэгдэхээс гадна энд цагдаагийн байгууллага эрх үүргийн дагуу оролцож, шалгаж хянахаас нааш эргэлзээтэй асуудал тайлагдахгүй, бүр ноцтой байдалд хүрч болзошгүй байгаа болж байх шиг байна
Л.Эрдэнэчимэгийн албан ёсны цахим хуудастаа гаргасан мэдэгдэл
А.Ану
Өмнөх мэдээллийг энд дарж уншина уу
Сэтгэгдэл байхгүй байна