• Эхлэл
  • Маргааш санал авах байруудад туршилт хийнэ

Маргааш санал авах байруудад туршилт хийнэ

2016/06/23

Маргааш буюу зургаадугаар сарын 24-ний өдрийн /Улаанбаатарын цагаар/ 12.00 цагт санал авах 1998 байранд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу туршилтын ажлыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү туршилтаар санал тоолох төхөөрөмж санал авах байрандаа нэгбүрчлэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, түүнчлэн саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа эсэх, мөн үр дүнг дамжуулах зэргээр тэдгээрийн хэвийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг тогтоох ажээ.

Туршилтыг тухайн санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал хийж гүйцэтгэх юм байна.

Мөн сонгуулийн тухай хуульд заасны дагуу зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын хүсэлтийг хүргүүлэх хугацаа маргааш дуусна.

Дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд болон санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан ньзөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх аж.

Хүсэлтийг байгууллагын тодорхойлолтын хамт байгууллагын удирдлага санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх юм байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна