• Эхлэл
  • Ганцхан гишүүн л хуралдаа иржээ

Ганцхан гишүүн л хуралдаа иржээ

2016/06/23

Өнгөрсөн сарын 24-нд УИХ-ын даргын гаргасан захирамжаар нэг сарын хугацаанд завсарласан их хурлын гишүүд өнөөдрөөс эхлэн ажилдаа орох ёстой.

Гэвч сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаа өндөрлөх дөхсөн тул гишүүд тус тусын тойрогтоо ажиллаад юун чуулган манатай байгаа бололтой.

Жишээ нь Хуульзүйн Байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д эхэлж Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг олон асуудлыг хэлэлцэх байсан ч лав ирцээ бүрдүүлж чадахгүй бололтой.

Хуралдааны танхимд ганцхан Л.Болд гишүүн л ирсэн бөгөөд өчигдрөөс эхлэн гишүүдэд зар тарааж ажилдаа ирэхийг сануулсаар байгаа ч бусад байнгын хороод ч хуралдаж чадахгүй байна. Гишүүдийн хувьд амьдрал сонгуулиар дуусах юмшиг санаж амь наана там цаана яваа тул Л.Болд гишүүнээс өөр төрийн хүн өнөөдөртөө Их хуралд алга болсон бололтой.

Эх сурвалж-politik.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна