Мэдэгдэл
Улсын Их Хурлын сонгуулийн 2 дугаар тойрог буюу Архангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Нямжавын Батбаяр нь Сонгуулийн тухай хуулийг чанд даган мөрдөж, бусад нам. эвслийн болон бие даан нэр дэвшигч нартай хууль дээдлэх зарчмыг баримтлан шударгаар өрсөлдөн ажиллаж байгаа билээ. Сонгуулийн сурталчилгааны явцад Монгол Ардын намын сонгуулийн төв штабаас нэр дэвшигч Н.Батбаярыг гүтгэсэн, гүжирдсэн эвлүүлгийн материалыг зохион байгуулалттайгаар бэлдэж телевизүүдээр цацаж байгаа нь Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль зөрчсөн ноцтой үйлдэл юм.
УИХ-ын 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит хаврын чуулганы хуралдаан дээр Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Батбаяр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хандан 2012 оны УИХ-ын сонгуулийг луйвардахыг завдаж буйгаа таслан зогсоож огцрохыг шаардаж ярьсан бичлэгийг бүрэн эхээр нь бус зарим хэсгийг таслаж, монтажлан, зохион байгуулалттайгаар өөрсдийн хар пиарт ашиглан сонгуулийн хууль бус сурталчилгаа хийж нэр дэвшигч Н.Батбаярын нэр төрд хууль бусаар халдаж байгаад харамсаж байна.
Монгол ардын намын дээрх үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.6-д заасан "...Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд ... бусдыг гүтгэн доромжлох, худал мэдээлэл цацах...", мөн зүйлийн 70.5.13-д заасан “...сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах.. ."-ыг хориглосон, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 159.4 дэх хэсэгг заасны дагуу дээрх зөрчил гаргасан нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах, сонгогдсон этгээдийн хувьд бүрэн эрхийг нь хүчингүй болгох хүртэл хуулийн хариуцлага тооцдог болохыг хатуу анхааруулж байна.
МАН-ын энэхүү хууль зөрчсөн үилдэл нь УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуулийн 2-р тойрогг АН-аас нэр дэвшигч Н.Батбаярын нэр төр, алдар хүндийг гутаасан, гүтгэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн тул Сонгуулийн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасны дагуу хууль хяналтын байгууллагаар шалгуулах болсныг үүгээр мэдэгдэхийн зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагууд, цахим мэдээллийн сайтууд бэлтгэн гаргаж буй мэдээллийн бодит байдлыг нягтлан шалгаж. хуулийн хүрээнд хэн нэгний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байхыг уриалан сануулъя.
УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт АН-аас нэр дэвшигч Н.Батбаярын сонгуулийн штаб 2016.06.23
Сэтгэгдэл байхгүй байна