• Эхлэл
  • Т.Доржханд Яармагийн хэдэн хүнийг хэрэгт хийх бол?

Т.Доржханд Яармагийн хэдэн хүнийг хэрэгт хийх бол?

2016/06/25

УИХ-ын сонгуулийн 57 дугаар тойрогт нэр дэвшигч Т.Доржхандын штабын ажилтан мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан бичлэг тархаж, энэ хэргээ өрсөлдөгч рүүгээ бухах гэж оролдож байгаа талаар өчигдөр Л.Болдын сонгуулийн штабаас хэвлэлийн бага хурал зарласан. Тэгвэл өнөөдөр тэрхүү видео бичлэг цахим ертөнцөөр тархаж сенсаци дэгдээгээд байна.

Энэ хэрэг энэ сонгуулийн хамгийн том дуулиан болох бололтой.

Өмнө буюу 2012 оны сонгуулиар Увсад бэлэн мөнгө тараасан хэргээр Ч.Хүрэлбаатар гишүүнд туслаж явсан 40 хүн хэрэгт орсон. Т.Харин Доржхандыг дагаж хэдэн хүн шоронд орохыг одоо зөвхөн таамаглах л үлдлээ. Ямартай ч гурван гэмт хэргээр, хэд хэдэн хүн хэрэгт орох нь бараг л тодорхой боллоо.

Юун түрүүнд, сонгогчийн саналыг худалдаж авах гэж оролдсон хэргээр хэдэн хүн ял авахаар байна. Т.Доржхандын штабын ажилтан А.Бат-Амгалан гэгч 300 000 төгрөг өгч яваад цагдаагийнханд баригдсан тухай уржигдар өглөө Яармаг даяар шуугисан. Цуурхал төдий байсан энэ яриа үнэн болохыг газар дээр нь барьсан Засаг дарга Т.Батзаяа өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр зарлан мэдэгдсэн.

Үйлдсэн хэрэгтээ бантсан Т.Доржханд хүмүүсээрээ Засаг даргыг нь дарамтуулж, “гөлөг”, “огцруулна”, “авсаа бэлтгэж бай” гэж заналхийлсэн талаар мөн манай сайт мэдээлсэн. Тэгвэл энэхүү заналхийлсэн бичлэгт нь бас л эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн сурагтай. Хэвлэлийн хурал дээр тэр бичлэгийг нь дарамтлуулсан Засаг дарга нь гар утаснаасаа тавьж сэтгүүлчдэд сонсгосон бөгөөд цагдаагийнханд мөн эд мөрийн баримт болгон хүлээлгэн өгсөн байна.

Мөн хүн гүтгэх зорилгоор худал цуурхал гаргасан хэрэгт бас хэд хэдэн хүн холбогдох бололтой. Учир нь Л.Болдын штабаас мөнгө тараасан гэсэн утгатай бичлэг мөн тарсан. Үүнд хоорондоо ямар ч хамаагүй хэд хэдэн бичлэгийг эвлүүлж, Болд гэсэн нэр ч дурсагдааагүй байхад Л.Болдын штаб ийм зүйл хийж байна гүтгэсэн гэдгийг мөн хэвлэлийн бага хурлаар мэдээлсэн. Тиймээс энэ бичлэгийг хийсэн хүн, улстөрийн зорилгоор эвлүүлсэн монтажчин, түүнийг нь зарласан менежер, Л.Болдыг унагаах зорилгоор захиалсан Т.Доржханд ч хэрэгт орж магадгүй байна.

Амьдрал сонгуулиар дуусахгүй гэж Л.Болд анхааруулж байгаа бол, харин энэ хүмүүсийн улстөрийн карьер энэ сонгуулиар лавтай дуусч байх шиг байна. Нэр дэвшигчид минь дээ, энэ удаагийн Сонгуулийн хууль, чанга хатуу болсон, өөрсдөө хэрэгт унаж магадгүй гэдгээ тооцоолмоор юм даа. Нэр дэвшигчид гэлтгүй хүний өмнөөс явж байгаад амьдралаа тоглуулж магадгүй байгааг штабын ажилтнууд анхаарна биз ээ.

Мөнгө тарааж байгаа бичлэгийг дор дарж үзнэ үү

Мөнгө тарааж буй бичлэг

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ 

Авсаа бэлтгэж байгаарай гэж заналхийлжээ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Dorjhand ene zergiin hor hiilgui yaahav namaa taraasan hogiin bolgon tsuhuidag gardaa
    2016 оны 06 сарын 27
  • zochin
    yum hiie buteeye gesen zaluusiig yah gej ingej baidag yum bol ter zasag dstfa geed baigaa hurgan darga ooroo zohion baiguulchihaad hudalaa shou hiigeed baigaa yum bishuu chi ooroosoo icheesee
    2016 оны 06 сарын 26
  • Зочин
    Болд бирд ханах болоогүй юу? Хар залуугаасаа идэж уулаа
    2016 оны 06 сарын 26
  • Болд
    Доржхандыг гэр бүлээрээ дэмжинээ
    2016 оны 06 сарын 26
  • Болд
    Доржхандыг гэр бүлээрээ дэмжинээ
    2016 оны 06 сарын 26
  • songogch
    Bi law DORJHANDIIG DEMJNEE 2 namiin hudlaa yrinaas zalhaj guitslee
    2016 оны 06 сарын 26
  • songogch
    Bi law DORJHANDIIG DEMJNEE 2 namiin hudlaa yrinaas zalhaj guitslee
    2016 оны 06 сарын 26
  • Unshigch
    Haana yu barigdsiin utas mungu 2oo ylgaad harchaach utas damjuulj bgaa bzdee nudee nee
    2016 оны 06 сарын 26
  • Unshigch
    Haana yu barigdsiin utas mungu 2oo ylgaad harchaach utas damjuulj bgaa bzdee nudee nee
    2016 оны 06 сарын 26
  • chaagii
    Uurchluh tsag ni bolson Shine uyiin zaluusaa demjijtseey!
    2016 оны 06 сарын 26
  • chaagii
    Uurchluh tsag ni bolson Shine uyiin zaluusaa demjijtseey!
    2016 оны 06 сарын 26
  • zochin
    Dorjhand garnoo ard tumen dorjhandiin tald Lu Bold tetgevertee garah tsag ni bolson
    2016 оны 06 сарын 26
  • zochin
    Dorjhand garnoo ard tumen dorjhandiin tald Lu Bold tetgevertee garah tsag ni bolson
    2016 оны 06 сарын 26
  • Уншигч
    Хүнийг ингэж гүтгэж болохгүэ ийм юм хийх хүн биш!!!!
    2016 оны 06 сарын 26
  • Azzaya
    Vneheer aimshigtai
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Negent barigdchaad ooriinhoo buruug huleeej chadahgui bnu
    2016 оны 06 сарын 25
  • zochin
    ene dorjhand aria denduu ulaarch yu ch hiihees butsahgui bna shudargaar orsoldoj chadahgui archaagui
    2016 оны 06 сарын 25
  • зочин
    гүтгэлэг гүтгэлэг гүтлэг.......
    2016 оны 06 сарын 25
  • зочин
    гүтгэлэг гүтгэлэг гүтлэг.......
    2016 оны 06 сарын 25
  • zochin
    boldoo bolio chi zohion baiguulalttai yum hiigeed bgaan bishvv hvniig uur shigee bitgii bodoochee
    2016 оны 06 сарын 25