• Эхлэл
  • Яс сайт яван чангарна

Яс сайт яван чангарна

2016/06/26

Санал хураалтын өдрүүд дөхөх тусам нэр дэвшигчид мэрийхээрээ мэрийж, хамаг байдаг ур чадвар ухаанаа уралдуулж байна. Зарим нь ч сурталчилгааны богинохон өдрүүдэд эхнээсээ улдаж сульдаж эхэлсэн сурагтай. Санал хураалтын өдрүүд дөхөх тусам нэр дэвшигчид бие биеэ гүтгэж, доромжилж хар нум татдаг нь уламжлал шахуу болоод байгаа. Тэгвэл дуучин Беки буюу Сүхбаатар дүүргийн 60-р тойрогт нэр дэвшигч Ганбатын Мөнхбаяр “Хар PR-ээр өрсөлдөхгүй. Анхнаасаа нэр цэвэр улстөрд орж ирсэн юм, цэвэр замаараа л явна” гэж дүүргийнхээ л гудамжаар улаан зангиа гялалзуулан алхаж яваа сурагтай. Түүнийг анх нэр дэвшихэд нь “дуучин, бөхчин, барималчин, шаварчин”-гуудын эгнээнд оруулж, баалах шинжтэй байсан бол өдөр хоног өнгөрөх тусам эдийн засагч гэдэг тодотголоо улам өнгө оруулан хоногшуулж байна. Яс сайт яван чангарна гэгчээр өдрөөс өдөрт дэмжигчид нь нэмэгдэж яван чангарч байна, дуучин Беки.

Тойргийнх нь хөгшчүүл хүртэл  “Анх харахад жаахан хүүхэд шиг л байсан. Яриад эхлэхээр сүрхий мэдлэг, боловсролтой, цэгцтэй хүү байна. Өчнөөн жил УИХ-д суучихаад юу ч хийгээгүй хүмүүсийн бодвол зөндөө л их ажил хийж байсан байна шүү дээ” гэж олзуурхаж байна гэнэ.

Түүнийг бие даан нэр дэвшихэд дуучин залуу “цаашаа шүү” гэж хэвлэл мэдээллийнхэн хүртэл баалах маягтай байсан бол хэд хэдэн ТВ мэтгэлцээнд орсных нь дараа одоогийн УИХ-ын гишүүдийн хэлж тайлбарлах гээд ч “20 мянган хувьсагч”-ийн онигоонд орчих гээд байдаг эдийн засгийн асуудлуудыг углуургаар нь тайлбарлаж байна гэж хүлээн зөвшөөрч байна. Эдийн засагч ээж аав, эдийн засагч хүү гээд түүнийг тодотгох зүйл олон байгаа.  

Нүүр дүүрэн инээсэн, цоглог залуутай уулзаж, танилцсан хүмүүст алийн болгон нэг түрийвчтэй хоёр намын, Төрийн ордонд ороод тахигдсан мэт байнга байж байдаг хүмүүсийн оронд, шинэ бодол, шинэ эрч хүчтэй залуучуудыг сонгох нь зөв гэлцэж байна. Угаасаа энэ удаагийн сонгуулийн хувьд МАНАН гэдэг нэг цул хүчнээс залхчихаад бие даан нэр дэвшигчид нэлээд хүчтэй орж ирнэ гэлцэж байгаа.

АН-аас МАН-аас ч өмнө нь УИХ-ын гишүүн байсан хүмүүс өрсөлдөж байгаа энэ тойронд цоо шинэ эрч хүчтэй залуу орж ирсэн бас нэг өнгө нэмж байна. Ядаж байхад царайлаг, нүд дүүрэн инээсэн залуугийн гэргий нь ТОП модель Бадамгэрэл. Монголын цөөхөн ТОП-уудын нэг үзэсгэлэнт гэргий нь нөхрийнхөө сонгуулийн сурталчилгаанд өнгө нэмэн, хаа ч явсан цуг гунхаж байгаа гэнэ шүү.   

А.АНУ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна