• Эхлэл
  • Тойрогтоо нэг ч очоогүй З.Энхболд сонгогчдодоо олдох болов уу

Тойрогтоо нэг ч очоогүй З.Энхболд сонгогчдодоо олдох болов уу

2016/06/26

АН-ын дарга З.Энхболд  ард түмнээ хэл соёл, үндэс угсаагаар нь доромжилсон гэгдэж  Увс аймгийн иргэдэд хөөгдөж туугдан буцсан билээ. Аймаг аймгаар онгоц хөлөглөн яваа тэрээр   Хөвсгөл аймагт очихдоо бас л шуугиан тарьж “Таны зээлийг та төлдөг болохоос би төлдөггүй” гэж ахмад настай хүнийг  зандрав. Мөн түүний Япон улсад 100 мянган ажилтан явуулна гэсэн нь худал болж Япон Улсын Элчин сайд үгүйсгээд байгаа билээ.

Мордохын хазгай гэгчээр  худал амалсан нь  баригдаж эхэлсэн тэрээр нэг хөдөлгүүрт онгоцоор нисч Монгол Улсаа бүтэн тойрлоо гэж саахалзаж байгаа. Хажуугаар нь бас сонгуулийн сурталчилгааны үеэр гадагш томилолтонд ч нисээд амжсан.

Ийнхүү АН-ын даргыг энд тэнд нисч явахад нь нэр дэвшсэн тойрог Баянголынхон нь “Нөгөө “дарга” нэр дэвшигч тойргоороо ирж, бидэнд харагдах нь уу” гэж саравчлах шахаж байгаа сурагтай. “Эхнээсээ ч нэр дэвшиж байхдаа л бидэнд харагддаггүй хүн, сонгогдчихлоо гэхэд сонгогч бидэндээ олдох юм болов уу” гэлцэж итгэл алдарч эхлээд байна.

Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт нэр дэвшсэн ч сонгуулийн сурталчилгааны хугацаанд бараагаа харуулаагүй байгаа АН-ын дарга сонгогчдоо басамжлав уу, эсвэл хар машинд найдаад байна уу гэж эргэлзэхэд хүрээд байна.  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна