• Эхлэл
  • МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах мөнгө тараасан гэв

МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах мөнгө тараасан гэв

2016/06/26

Ингэж хуульч, өмгөөлөгч Ц.Оргил хэллээ. Тэр өнөөдөр хэвлэлийн бага зарлаж, МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах иргэдэд мөнгө тараасан тухай мэдээлэл хийв. Хуульч Ц.Оргил нь нэр бүхий таван иргэдийн нэрийн өмнөөс энэхүү хэвлэлийн хурлыг хийж байгаа гэв. Тэрбээр үйлчлүүлэгчдийн нууцлалыг хадгалах үүднээс таван иргэний нэрийг зарлаж болохгүй гэдгийг хэлээд нэрнийх нь эхний үсгүүдийг нэрлэв.

Мөн тэрээр УИХ-ын сонгуулийн 49 тойрог Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах эмэгтэй иргэдэд 100 мянган төгрөг өгч буй гэх бичлэгийг олон нийтэд  ил үзүүлсэн юм. Дашрамд дурдахад мөнгө тараасан хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа аж. Энэхүү бичлэгийг тайлбаргүйгээр хүргэе.

Бичлэгийн дор дарж үзнэ үү 

Мөнгө тарааж байгаа бичлэг 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна