Сонгуулийн сурталчилгаа дуусахад ганцхан өдөр үлдэж, нэр дэвшигчид болоод штабуудын хувьд хамгийн их ачаалалтай шийдвэрлэх үе тулгараад байна. Сурталчилгааны 17 хоногийн турш нойр хоолгүй шахам ажиллаж байгаа тэдний хувьд “хүнд” өдөр. Сонирхолтой нь Чингэлтэй дүүргийн 41-р тойрогт НИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшигч Дагвын Алтанхуягийн штабын хувьд энэ өдөр баярын өдөр болж байна. Учир нь зургадугаар сарын 26-нд нэр дэвшигч Д.Алтанхуягийн төрсөн өдөр юм байна.
Сонгуулийн сурталчилгааны их ажлын өдөр нэр дэвшигч төрсөн өдрөө ч мартаж орхин, Чингэлтэйн 13, 14, 15-р тойрогт уулзалт хийж байгаад штабтаа ирэхэд нь штабынх нь залуус болон дэмжигчид гэнэтийн бэлэг барьсан гэнэ. Тэдний хувьд өнөөдөр чин сэтгэлийн баяр болж байна. Гэхдээ нэр дэвшигч төрсөн өдрийн баяраа тэмдэглэж тухалсангүй, дараагийн уулзалтдаа яаравчлан явжээ.
Дашрамд сануулахад нэр дэвшигч Дагвын Алтанхуягийг “ТОСК”-ийн тэргүүн дэд захирал гэдгээр нь сайн мэддэг. Энэ удаагийн сонгуулийн хувьд НИТХ-д баараггүй ялалт байгуулах хүмүүсийн нэг гэлцэж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна