НИТХ-ын Чингэлтэй дүүргийн 41-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Дагвын Алтанхуяг иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Уулзалтад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл урилгаар оролцож, өнгөрсөн дөрвөн жилд нийслэл хотноо хийж бүтээсэн ажлаа тайлагналаа. Чингэлтэйчүүд зам талбай, байшин барилга, хот тохижилт гээд бүтээн байгуулалт бүхий олон сайхан ажлуудыг нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйцаар амжилттай сайн хийж гүйцэтгэсэнд нь халуун алга ташиж баяр хүргэсэн юм. ЧИНГЭЛТЭЙЧҮҮД ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ болон САЙН ХАШАА хөтөлбөрийг дэмжиж, хамрагдахаа хэлж байлаа.
Мөн энэ үеэр Ардчилсан намаас УИХ-ын 65-р тойрогт нэр дэвшигч Б.Мөнхтуяа ирж Д.Алтанхуягт амжилт хүссэн юм. ТОСК-оор овоглосон Д.Алтанхуяг нэр дэвшигч “Агаар хөрсний бохирдлоос салах цорын ганц арга зам, зөв шийдэл бол гэр хорооллыг орон сууцжуулах, инженерийн шугам сүлжээнд холбох ажил юм. Уг бүтээн байгуулалт бүрэн хэрэгжсэнээр нийгэмд тулгамдаж буй олон асуудлын нэг болох ажилгүйдэл, агаар хөрсний бохирдол зэргийг бүрэн шийдэж чадна. Ингэснээр хүүхэд багачууд маань тайван аюулгүй орчноос сургууль цэцэрлэгтэй явж, эрүүл эко орчинд тоглож наадна. Харин өвгөд хөгшид маань нарлах, биеэ чийрэгжүүлэх ахмадын төвтэй болно. Залуучуудад ажлын байр нэмэгдэж, өрхийн орлого сайжирна гээд дурьдаад байвал дуусахгүй олон сайхан зүйлс бидний өмнө хүлээж байна. Энэ бүгдэд иргэн бүрийн оролцоо, Чингэлтэйчүүд та бүхний мэргэн сонголт чухал гэдгийг дахин онцолъё” гэсэн юм.
Д.Алтанхуяг нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Төрийн орон сууцны корпорацийн Тэргүүн дэд захиралаар ажиллаж байхдаа 1764 айлын “Буянт-Ухаа1”, 6500 айлын “Буянт-Ухаа -2” хорооллын нэгдүгээр ээлжийн барилга, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөр, “Түрээсийн орон сууц” хөтөлбөр зэрэг олон бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн шинэ үеийн төлөөлөл, чадварлаг удирдан зохион байгуулагч юм.
НИТХ-ын Чингэлтэй дүүргийн 41-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Дагвын Алтанхуягийн штаб
Сэтгэгдэл байхгүй байна