УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны 18 хоног өнөөдөр дуусаж байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгааны албан ёсны хоног нь 18 бөгөөд санал авахаас 24 цагийн өмнө буюу нэг хоногийн өмнө сурталчилгааг дуусгах ёстой.
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ:
68 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаа
68.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана.
68.6.Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.
Энэ дагуу сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-ний өдрийн 00:00 цагаас эхэлж, энэ өдрийн 00:00 цаг хүртэл нийтдээ 17 хоног үргэлжилж буй юм.
Санал хураалт нөгөөдөр буюу 6 дугаар сарын 29-ний өдөр явагдана. Сонгогч та бүхэнд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Сэтгэгдэл байхгүй байна