МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат улстөрийн бусад нам эвслүүд болон нэр дэвшигчиддээ сонгуульдаа ШУДАРГААР оролцохыг уриаллаа. 2016 оны УИХ-ын сонгууль дуусахад гуравхан хоног үлдээд байгаа.
Гэвч ганц Архайнгай аймагт биш Монголын бүх аймаг сум болон нийслэлд нэр дэвшин өрсөлдөж буй нэр дэвшигчид бие биенийхээ эсрэг хар бараан мэдээлэл цацах, нэр хүндэд нь халдах, алдар хүндийг зориудаар унагахыг санаархах тэр ч бүү хэл сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдийг санаатай гэмтээсэн тохиолдол хүртэл гарсан.
Мөн сонгуулийн сурталчилгаа дуусах дөхөөд байгаа энэ үед нэр дэвшигчид бие биенээ унагах, харлуулах ажиллагаа улам эрчимжиж буй.
Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн бүх улстөрийн нам болон нийт нэр дэвшигчиддээ хандан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн хариуцлагатай үүргийнхээ хүрээнд дараах уриалгыг гаргалаа. Тодруулбал, тэрбээр "Хоёрхон хоногийн дараа сонгууль дуусах гэж байна. Тийм учраас бид бүхэн Монгол Улс үндэстэн, нэг эх оронтой, нэг газар шороотой, нэг угсаа гаралтай ард түмний хувьд бүх улстөрийн нам эвсэл хүчин болон бүх нэр дэвшигчид жудагтай, цадигтай өрсөлдөж, ёс суртахуунтай сонгуулийг дуусгая. Сонгуулийн булхай луйвар, сонгуулийн хууль зөрчсөн аливаа үйлдлийг МАН-аас нэр дэвшигчид гаргахгүй гэсэн зарчмыг хатуу баримталж байгаа. Энэ тухай нам дээрээ ярьсан.
Намын сонгуулийн штаб болон намын Удирдах зөвлөл энэ тухай ярьж, МАН хууль зөрчсөн сонгуулийн булхай луйврын шинжтэй ямар нэг үйлдэл хийхгүй гэсэн зарчмыг баримталж оролцоно гэдгээ мэдэгдсэн. Иймээс улс төрийн намууддаа, улстөрийн бусад намаас нэр дэвшигчиддээ Сонгуулийн хуулиа дээдэлж, төрийн хуулиа дээдлэж, ард түмнээ хүндэтгэн шударга сайхан өрсөлдье. Булхай луйваргүй өрсөлдье. Хоёр гуравхан хоногийн дараа, сонгууль дууссаны дараа хүний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Бид бүхэн уулзан учрах улаан нүүртэй амьдрана гэдэг хамгийн том үнэт зүйл. Иймээс улстөрийн бусад нам эвслүүд болон нэр дэвшигчиддээ сонгуульдаа шударгаар оролцохыг уриалж байна. Шударга өрсөлдөж, шударга сайхан сонгууль болж, Монголын ард түмэн шинэ төр засгаа амар тайвнаар хуулийн дагуу байгуулаасай гэдгийг та бүхэндээ хүсч, уриалж байна" гэсэн юм.
Эх сурвалж: МАН-ы сонгуулийн төв штаб
Сэтгэгдэл байхгүй байна