• Эхлэл
  • Нэр дэвшигч Л.Болдын штабаас сэрэмжлүүлэг гаргалаа

Нэр дэвшигч Л.Болдын штабаас сэрэмжлүүлэг гаргалаа

2016/06/27

УИХ-ын сонгуултийн 57 дугаар тойрогт нэр дэвшигч Лувсанвандангийн Болдын эсрэг гүтгэлгийн чанартай эвлүүлгийг тус тойрогт бие даан нэр дэвшигч Тогмидын Доржхандын сонгуулийн штабын нэр бүхий этгээдүүд үйлдэн түүнийгээ хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, ялангуяа телевиз, интернэт сайтуудад бэлэн мөнгө төлөн тарааж байгаа мэдээлэл бидэнд байна.

Т.Доржхандын сонгуулийн штабын нэр бүхий ажилтнуудын сонгогчийн саналыг худалдан авахаар мөнгө тарааж байгаад газар дээрээ баригдан, улмаар цагдаагийн газраас үүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Үүнээс гадна манай штабыг гүтгэсэн хуурамч эвлүүлгийн талаар ч бид гомдол гарган зохих байгууллагаар хуулийн дагуу шалгуулж байгаа болно. Хэдий тийм боловч Т.Доржхандын штабын ажилтнууд гүжир гүтгэлгээ үргэлжлүүлсээр байгаа нь нэр дэвшигч Л.Болдын нэр хүндийг ямар ч үнээр хамаагүй унагах гэж оролдож байгааг илт харуулж байна.

Хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд энэ эвлүүлэг хуурамч болохыг Л.Болдын штабаас 2016 оны 6 дугаар сарын 24-нд хийсэн хэвлэлийн бага хурлаар албан ёсоор мэдэгдсэн билээ.

Илт худал гүтгэлгийг аливаа хэлбэрээр олон нийтэд тараах нь Сонгуулийн тухай хуулийн 70.1.6, 70.5.13, 70.5.18 дугаар хэсгийг тус тус зөрчсөн үйлдэл болох бөгөөд мөн хуулийн 70.17,70,18 дугаар зүйлд заасан хариуцлага, цаашилбал, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 111 дүгээр зүйлээр хариуцлагад татах үндэслэл болох юм.

Иймд хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтан Та бүхэн иймэрхүү хууль бус үйл ажиллагаанд татагдан орохоос сэрэмжилж, аливаа мэдээллийг мэргэжлийн үүднээс ул суурьтай шалган нэвтрүүлж байхыг хүсч байна.

УИХ-ын сонгуулийн 57 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Болдын Сонгуулийн штабын менежер Ш.Сүхбаатар   

2016.06.26


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • ZZoZchZin
    HUNam huuchin darga baisan humuusiin huuhduud sharhaa nuhuh gej baigulsan gedeg ni unen yum bna. Ene hun ankh udaa songuulid devshij bgaa gehed mash turshlagatai har uil ajillagaa yavuulj bna.Mun yamar ch medleg bolovsrolgui gedeg ni todorhoi bna. Yamar ulsiig tuluuluud bgaa ni bas sonin bna yamar ch baisan Mongol ulsiin ireedui iim aimaar humuusiin gart orohgui biz dee.Ard tumen uhaantai doo.
    2016 оны 06 сарын 27