• Эхлэл
  • Хөвсгөлийн сонголт Цагаан

Хөвсгөлийн сонголт Цагаан

2016/06/27

УИХ-ын сонгуулийн 37-р тойрогт АН-аас нэр дэвшигч Пунцагийн Цагааны Хоймор нутгийн зон олонтой уулзах уулзалт Баянзүрх сумаас эхэлж, нар зөв ороон Мөрөн суманд өндөрлөлөө. Сум, баг бүрт хөгжил хэрэгтэйг, шийдэх асуудал олон байгааг иргэд, сонгогчид түүнд дуулгасан юм.

Цагааннуурынхан Цагаанаа дэмжин цуглав

            Жавзандамба хутагтын Их шавь болох дархад отгийн нутгийн нэг хэсэг нь Цагааннуур сумын нутаг аж. Их хожуу 1985 онд Цагаан нуур  сумыг  БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар байгуулсан байна. Тэр хүртэл Рэнчинлхүмбэ сумын нэг бригад гэж явжээ. Тайгын гүнд шахуу орших энэ сум олон содон онцлогтой. Алдарт цагаан нуурын цагаан загасаар монголчууд андахгүй. Бас нэг сонирхуулах зүйл бол энэ сум  цаатан иргэнтэй. Нутаг дэвсгэрийн ихэнх нь гүн тайга. Тарган нуур, Дүүрэн нуур Бургаст, Мануулт, Цойцон, Хазаарт зэрэг том том нуурууд  хаяа дэрлэн орших нь сүртэй. Бид гүн тайгыг сүлжин мяралзах Тэнгис, Шишгэд голыг машинаараа туулсан. Зарим хэсэгтээ мөсөн хуягаасаа салаагүй цайран харагдах нь сүртэй. Бус, Сариг, Жамсай, Жолго голын нэрийг дуулснаас очиж үзээгүй. Ойн модоороо улсад тэргүүлдэг гэж сонсов. Далайн түвшнээс 3 метрийн өндөрт оршдог.

            Уулзалтын төгсгөлд олон арван сонгогч УИХ-ын 37 дугаар тойрогт Цагааннуур сумаас нэр дэвшиж буй П.Цагааныг төрд байх ёстой хүн, дархад түмнийг төлөөлөн дуу хоолой нь болж чадах  төрийн түшээ байна, мэдлэг боловсрол, төрд ажилласан туршлагыг нь Цагааннуурынхан ашиглах ёстой гэцгээж байлаа. Энэ нь уулзалтад хүрэлцэн ирсэн олон сонгогч итгэл үнэмшлээ лавшруулаад буцсан нь дамжиггүй. Уулзалтад ирсэн иргэдийн дийлэнх нь ч сонголтоо хийгээд үлдсэн. Цагааннуурынхан нэр дэвшигч Д.Цагааныг Хармай голын хөвөөнөө угтаж авсан. Сумын төвийн тухайд хөгжил тун тааруу. Сүүлийн хэдэн жил засагласан удирдлагууд сэтгэл, зүтгэл дутсан гэлтэй. Энэ мэтчилэн хэрэгт дурлаж байх зуур сумын иргэд Соёлын төвөө өргөчих шахан бужигнаж эхлэв. Зургадугаар сар гарсаар бороо дусаагүй суманд нэр дэвшигч маань хур дагуулан ирсэнд өвгөд хөгшид нь ихэд бэлгэшээж байлаа. Тайгын ард түмний амьдрал адилхан, хүсэл мөрөөдөл нь ижилхэн учраас нэр дэвшигчид хандан тавьсан асуулт нь мөнөөх л сумын хөгжил, бараа бүтээгдэхүүний үнэ, дархад иргэдийг төрөөс дэмждэг байх, ойгоосоо хэрэглээнийхээ модыг өөрийнхөө дураар татдаг байх. Аймгийн эмнэлгийн эмч нарын мэргэжлийн ур чадвар дутмаг, тоног төхөөрөмж муу, хүүхдийн эмнэлэг байхгүй, эмнэлгийн газрыг нь арьс ширний ченжүүд худалдан аваад дууссан гэхчилэн хөвөрсөн.

Дархадын цэнхэр хотгорт Ардчиллыг хүсэх Рэнчинлхүмбийнхэн

            Рэнчинлхүмбийнхэн намаа, улс төрөө мартан, нэр дэвшигч П.Цагаан даргыг уухайлан дагасан явдал нь нэг талаас ардчилал хүссэнийх, нөгөө талаас П.Цагаанд итгэл хүлээлгэж буйн илэрхийлэл буй за. Уулзалтын үеэр Улсын баатар Э.Бат- Үүл ажиллаж байсан сургуулийнхаа 90-н жилийн ойн ажлаар ирж таарсан нь уулзалтын ач холбогдлыг улам өндөрсгөв. Улсын баатар Э.Бат-Үүлтэй шавь нар нь, хамт ажиллаж байсан багш нар нь гээд түүнийг таниж мэдэх бүхэн нь хүрэлцэн ирсэн нь уулзалтыг улам өргөн хүрээтэй болгосон байх. Улаанбаатар хотын Засаг дарга ч Рэнчинлхүмбийнхэндээ хандан “Алдаж болохгүй төрийн түшээ манай нутагт ирсэн байна. Үүнийг юугаар ч сольшгүй том олз гэж хараарай” хэмээн захисан нь нутгийнханд ихэд таалагдсан юм.

Хоёр улсын хөгжлийн холбоосыг гагнах Ханхчууд

            Ханхчуудад нэг талаар азтай юм. Эх орныхоо хоймор нутгийг сахин суух тэдэнд Монголын төр байсхийгээд л боломж олгодгийн жишээ нь хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсон явдал. Визгүй болсноос хойш ОХУ-аас Монголыг зорьсон жуулчдын тоо эрс нэмэгдсэн билээ. Үүнийг дагаад Ханхын боомтын статусыг өөрчлөх асуудал хөндөгдөж эхэлсэн байдаг. Энэ бүхэн ханхчуудын хувьд алдаж болохгүй давуу тал  байж мэднэ. Ханхчуудад болон хөвсгөлчүүдэд ийм боломжийг бүрдүүлж өгөхийн төлөө Монголын төр ямагт хичээн зүтгэсээр ирсэн.  Эл үгийг УИХ- ын сонгуулийн 37 дугаар тойрогт нэр дэвшигч П.Цагаан  Ханх сумын иргэд сонгогчидтойгоо уулзах үеэр онцолсон юм. Үнэндээ тэрбээр хоёр улс харилцан визгүй зорчих тухай асуудлыг эхнээс нь дэмжиж ирсэн төрийн түшээ. Өнөөдөр нэр дэвшигч маань малчин иргэдээ ОХУ-ын зах зээлд хөл тавих анхны алхмын төлөө сэтгэлээ чилээж яваа. Түүний ярьж буйгаар, дархадын хотгорынхон Сибирийн ард түмнийг мах, махан бүтээгдэхүүнээр хангаж ирсэн өнө эртний уламжлалаа сэргээх нөхцөл эхнээсээ бүрдэж байгаа аж. Холбогдох албаны хүмүүс ч ОХУ-ын мал эмнэлэг, хорио цээрийн албатай хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийг шат шатандаа хэрэгжүүлж эхэлснийг уншигч танд ч дуулгахад таатай байна.  Энэ мэтчилэнгээр хатгалчуудынхаа хөгжлийг гэрэл гэгээтэйгээр харж, төсөөлж яваа нэр дэвшигчидээ хатгал түмэн УИХ-ын сонгуулийнх нь ажилд амжилт хүсэн алга нижигнүүлэн ташиж , суудлаасаа босон хүндэтгэл үзүүлсэн юм.

Ариг усны Алунгоо эхийн таван сумт Чандмань-Өндөрийнхөн

            Урианхай зон голлон амьдардаг Чандмань-Өндөрийнхөн нэр дэвшигчийг алс хол хүний нутагт эрдэм сурахаар одоод эргэж ирж байгаа хүү шигээ санан халуун дотноор хүлээж авсан. Сумандаа нэр хүндтэй сайхан буурал ижий нэр дэвшигч П.Цагаанд  сумын нийт иргэдээ төлөөлөн цагаан хадгаар багцалж боосон таван сумыг бэлэглэж Өүлэн эхийн захиас сургаалийг дамжуулсан. Нэр дэвшигчийн бүтэн өдрөө зориулсан  Чандмань-Өндөр сумынхан хийгээд багийн иргэд түүнийг даган хуйларч УИХ-ын сонгуульд дэмжихээ илэрхийлж байлаа. П.Цагаан Алаг-Эрдэнэ сум руу мордох зам зуураа Алунгоо эхэд зориулан босгосон хөшөөнд хүндэтгэл үзүүлэн эв нэгдлийг сахиж ажиллахаа андгайлсан юм. Түүнийг  иргэдтэй уулзах үед  хэсэгхэн үүл гарч нартай зөөлөн бороо шивэрч байлаа.

Монголын аялал жуулчлалын ирээдүйг тодорхойлох Хатгалчууд

            Дархадын цэнхэр хотгорын хэдэн сумдаас хөгжлөөрөө түүчээлж тэр хэрээрээ иргэдийнх нь амьдрал дээшилж буй  газар бол Хатгал тосгон. Алаг-Эрдэнэ сумын мэдэлд олон жил явсан Хатгалчууд нэр дэвшигч бус Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас ганцхан зүйлийг чин сэтгэлээсээ хүссэн нь тосгоны статусыг өөрчилж Хатгал сум болгох явдал байлаа. Орон нутаг хөгжихөөрөө ирээдүйгээ ийн харж  хөгжлөө өөрөөр төсөөлдөг юм байна. Энэ  нь Хөвсгөл аймаг хөгжихийн үндэс суурь ч болж мэднэ. Өнгөрсөн жил замтай болсон Хатгалчууд дотоодын жуулчдын хөлд дарагдаж гэнэдсэн алдаагаа энэ жил давтах учиргүйг  нэр дэвшигч П.Цагаан нутгийн зон олонд анхааруулсан. 

Есөн цагаан мориор ерөөлт хүнээ угтсан Алаг-Эрдэнийнхээ

Нэр дэвшигчийг Уурхайн талд есөн цагаан морь унасан ханагар эрс угтан авч хүндэтгэл үзүүллээ. Ийм хүндлэлийг ирсэн хүн бүрт үзүүлдэггүй. Пунцагийн Цагаан гэдэг энэ хүн Монголын улс төрд хэрэгтэй хүн гэдгийг Алаг-Эрдэнэчүүд түүнд үзүүлсэн хүндэтгэлээрээ батлан харуулсан юм. Харин ийм их хүндлэл хүртсэн нэр дэвшигчид ухрах зам үгүй юм. Цагаан Алаг- Эрдэнэчүүдийг хөгжил өөд уухайлах нь ч зүйн хэрэг. Ийм хүндлэлийг нэр дэвшигч бүхэнд үзүүлэхгүй нь тодорхой. П.Цагаан гэх эрхэм Монголын улс төрд хэрэгтэй хүн  гэдгийг Алаг-Эрдэнэчүүд давхар давхар баталж өглөө. Нэр дэвшигчид ухрах зам үгүй. Мориндоо мордсон монгол хүн дэлхийг эзэлж явсныг та бид мэднэ.

Дэлгэр мөрний хөвөөнд ардчиллын туг ахин мандана

            УИХ-ын сонгуулийн 37-р тойрогт АН-аас нэр дэвшигч П.Цагаан Хоймор нутгийн төв, Мөрөн хотын иргэд сонгогчидтой 2016 оны 6-р сарын 25-ны өдөр уулзалт хийв. Энэхүү уулзалтад Мөрөн сумын 800 гаруй иргэд ирсэн бөгөөд сонгуулийн сурталчилгааны үеэр болсон бүх уулзалтуудаас хамгийн олон хүн хамарсан, томоохон арга хэмжээ болсон юм. Уулзалтын үеэр иргэд өөрсдийн тулгамдсан асуудалд ажил хэрэгчээр хандан урьд өмнө нь сонгогдсон УИХ-ын болоод аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн алдаа оноог шүүмжлэн хэлэлцлээ. Тэд аймгийн эрүүл мэндийн үйлчилгээнд тун их шүүмжлэлтэй хандаж, сэтгэл дундуур буйгаа илэрхийллээ. Мөн авлига, хүнд суртал хэрээс хэтэрснийг нэр дэвшигчид дуулгахын сацуу ногоон байгууламж, экологийн асуудлыг анхаарахыг захилаа.

Уулзалтын үеэр нэр дэвшигч П.Цагаан Ардчилсан намын мөрийн хөтөлбөрүүд болох Сайн хашаа, Аж Үйлдвэрийн парк, Сайн оюутан, Сайн малчин зэрэг хөтөлбөрүүдийг танилцуулж, санал солилцсон юм.

Ирэх ирээдүйд хийх ажлаа хэлэлцсэн, халуун дулаан, нээлттэй уулзалт ийнхүү өндөрлөсөн юм.

Хөвсгөлийн сонголт ЦАГААН.

Нэр дэвшигч П.Цагааны сонгуулийн штабаас захиалан бэлтгэв

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Hogiin saw, 00 bhgui umnu n asuudaltai bj de. Suuliin jiluuded hot tsewerhen bga n bas TVK-iin ajilchidtai salshgui holbootoi. Tednii tsalin nemegdsen n ajlaa ch uramtai hiihed nuluulj bga bhaa.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Утааны асуудлыг зүгээр л ярьсаар байсан үе өнгөрч гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлснээр утаа болон олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх гарц болохыг нээж хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ мэтчилэн тоочоод байвал барахгҮй нь. Цаашдаа Сайн хашаа хөтөлбөрийг хэрэгжҮҮлснээр гэр хорооллын айлуудыг айл хотлоор нь хөнгөлөлттэй зээлд хамруулж цэвэр, бохирын шугамд холбох юм гэнэ. Хэлсэн бүхнээ хийсэн байна. Цаашид ч илүү ихийг хийж эхэлсэн ажлаа дуусгаарай.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Хамгийн сүүлд д лгэхэд Чингэлтэй замыг бол үнэхээр сайхан засаж янзалсан байна лээ их хурдан хугацаанд янзалсан миний л мэдэхийн 20 гаран жил гар хүрээгүй санагдана.Би өөрөө Чингэлтэйд амьдардаг болохоор их талархаж байгаа
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Manai yaarmagt ireed uzeerei humuusee urialmaar
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Амьдрал дор байна уу өсөж байна уу гэсэн талаар ерөөсөө яриайгүй л байна шдээ тэгээд ч сайжирч муудаж байгаа нь Хятадтай холбоотой ЭЗ-н хямралтай холбоотой гэсэн тайлбарыг ЭЗ-чид өгж байгаа тийм байхад муулах хардах сэрдэх юм болгон дээр АН МАН гэж талцаад баймааргүй л байна шүү
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    улаанбаатарт ийм гоё замууд нэмэгдэж байгаад баярлалаа, урьдийн дарга нар та нар шиг ажиллаж байсан ч болоосой гэж бодох юм тэр үед эдийн засаг ч сайн байсан болхоор тэд хичээж та нар шиг зориглосон бол бид өнөөдөр бараг л метротой байх байж дээ, даанч хотын газрыг зарж өөрсдөө л баяжихыг бодсоноос хотын иргэдээ ерөөсөө бодож байсангүй. та нарт амжилт хүсье, та нарыг муулаад байгаа хүмүүс бол иргэд бид биш харин юу ч хийгээгүй нь одоо илрээд ичиж яваа ардын намынхан шүү, тэд л сайтаар нэрээ гаргахгүй муухай үг бичиж хорсол бухимдлаа жаахан тайлдаг юм шиг байна лээ тэрнээс биү иргэд сохорсон биш та нарын ажлын ялгааг харж дэмжиж байгаа шүү, ман-ынхан их даварвал бид гарч жагсаж дэмжнээ
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Бахархаж байна, та болон таны баг шантралгүй, зогсолгүй ажиллах хүч чадал байгаа гэдэгт итгэлтэй байна
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Бат- Үүл хэний ч хийж байгаагүй бүтээн байгуулалтыг хийж хотод тулгамдсан асуудлуудыг шийдсэн. Энэ нь МАН-ын хувьд Бат-ҮҮлийг үзэн ядах хангалттай шалтгаан. МАН-ынхан өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй гэж боддог. МАН-ын үед хотод дэвшиж дээшилж байсан нэг ч юм байгаагүй. Харин Үүл дарга бол иргэдийн төлөө ажилладаг.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Ushuu olon gazar gereltuuleg tawiarai
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    АМЖИЛТ
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Uul dargiin hiisen ajil uneheer ih bn aa. Getel muulaad bga humusiig harahaar gaihah ym. Eswel ted nar MAH-iin tald ajilladag humuus bdg ym bolow uu.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Өглөө гэрээсээ гараад автобусанд смарт картаа уншуулаад 20 мин сҮнгэнээд л ажил дээрээ оччихдог болсон. Автобус нэгдҮгээр эгнээгээр явж байгаа болохоор түгжрэхгҮй, машинтай Нөхдүүдээс түрүүлээд очдог болсоон :-)
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    utaag shiideh hamgiin zuw naidwartai arga bol oron suutsjuulah yum gedegtei sanal niilj dahin tuluwlultiig chin demjij bgaa shvv amjilt
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    нийтийн тээврийн салбарт өнгөрсөн жил их дэвшийлтйиг хийсэн ахиад жаахан боловсронгуй болчих юм бол машинаа болиод нийтийнхээ тээврээр үйлчлүүлдэг болноооо надтай адилхан бодож яваа 1000 1000н залуус байгаад итгэж байна
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    MUNDAG SN AJIL HIIJ BGAA SHVV DEE DAHIN TULUWLULT SN HASHAA GUDAMJ TUSUL GEH MET ARD IRGEDIIN SN SHNII TULUU MASH OLON ZUILIIG IRGEDDEE HAMGIIN ASHIGTAIGAAR CHIGLUULJ UURVHLULT SHINECHLELTIIG HIIJ CHADSAN HVN SHVV DEE
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Чамайг дэмжиж байна. Их ажил хийж байгаа шүү. Хотын хүн л хотоо хөгжүүлнэ гэж чи хэлдэг. Юу үнэн тэр үнэн шүү.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Амжилт хусье . Та чадсан . Хийсэн чинь нудэнд харагдаж байгаа болохоор яаж ч угуйсгээд доромжлоод нэмэргуй шуу дээ . Дахиад 4 жил энэ эрчээрээ явбал хот арай оор болчхоор байгаа шүү
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    АН-аас нэр хүнд дээгүүр, хийсэн ажилтай хҮн нь Бат-Үүл болохоор сонгууль дөхөөд ирэхээр МАН-ынхан Бат-Үүлийг барахгүйгээ мэдээд, өө сэв хайгаад олдохгүй болохоор хүүг нь оффшортой нтр гээд гүтгээд, янз бүрээр унагах гэж үзэж байгаа. Гэвч Бат-Үүл ард түмэн дунд нэр хүндтэй хэвээр байгаа.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Ardiin namiinhan ard irgediig yduuruulj belen mungu taraahaas uur yu hiisen ym. Niislel hot odoo l hot gdg utgaaraa hugjij bga. Hotiin drga ard irgediinhee tuluu iim ih ajil hj boldgiig haruulj chadsan 4 jil bailaa.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Атаархагчид юу гэж ч яриж магадгүй тэр бүгдийг битий тоогоорой ажлын амжилт хүсье
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Zunduu ih ajil hiijee. Hiisen ymtai humuus shan. Ingeed ur dungee tailagnaad zogsoj bh saihan medremj shv.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Hen yu hiisniig nudtei humuus hardag bailgui dee, umnuh darga nariin hj bgaagui ajiliig Erdeniin Bat-uul gdg hun chadahaaraa hiigeel yavj bna
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Бат-Үүл Бол хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн шүү дээ
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Heden jiliin umnuhiig bodwol hotiin gudamjnii gereltuuleg saijraad bgaa. Jishe n Yarmag gehed l ger horoolol geheergui shan tsewerhen bolson, tsetserlegtei bolson bnle. Shunu n gereltulegtei boltson bolhor aih ayulgui shan ym bilee. Bat-Uul bidnii tuluu ym hj bn tiimes bi l huwidaa Uul dargiig demjine gj bodoj bga.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Baga nasnii huuhduuded ulsiin tsetserleg ih ym zaadag sanagddag. Hed heden tsetserlegiig urgutgusun, shineer barisan bnle. Ushuu olon tsetserleg surguuli bariarai.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    хотод бол яалт ч үгүй Бат-үүл хэрэгтэй шүү дээ үүнтэй хэн ч маргахгүй маргаад ч барахгүй шүү
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Үүлийн багийг дэмжинэ ээ. Бас гэж их зүйл хийсээн, УБ-д
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Umnu n zam uneheer ih asuudaltai bsn shv. Zam n ene tendee hagartsan tgd shan ywj btal genet donslood l. Odoo harin suuld tawigsan zamuud shan bolson. Zam zaswaruud sain hiigdsen bn lee.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Bat uulees omno ni ymar hun hotiin darga baisiin eroosoo medehgui yum bna yuch hiigeegui bolohoor l bid nar meddeggui h da
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Bat-Uulees umnu hotiin darga gj ymar uuregtei hun baidgiig medehgui ywlaa.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Бүх хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг чинь дэмжиж байгаа шүү
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    hiisen ajlid ni durguilheh shaltgaan ni uursduu tiim zvil hiij chadaagui chadah ch vgvi setgel ch bgaagui shuu dee tiim bj odoo ungursun borooni araas tsuw numuruud bj yahaw chadaagui bol chastaga tsarialaad suutsgaa Bat-Uul chin ehelsen ajlaa duusgana
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    haana l asuudal bna ter bvgded hurch ajillsan ajillaj bgaa 4 jil blaa bayarlalaa Uul-ee
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    UB odoo l neg ulsiin niislel shig bolj bn. Hotod ih ajil hiisen humuusiig dahin ajilluulmaar bn.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Сэтгэл байвал болдог л юм байна. Өнгөрсөн 4-н жилд хот үнэхээр сайхан болсон. Урьд нь 22 жил хотын мээр байсан хүмүүс ингэж ажилласан бол ч Улаанбаатар жинхэнээсээ азийн дагина болох байлаа. Тэр их газар зарсан мөнгөөр УБ-ыг хөгжҮҮлсэн бол ч.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    bus-iig negdugeer egneegeer ywuudag bolson, dugaariin hyazgaarlaltiig heregjuulsneer zamiin tugjreliig bagasgaj bgaa. odoo taxi bish bus-aar ywsan n iluu hurdan bolson. medeej neg hunii erh ashgaas niitiin erh ashig iluu uchir bat-uuliig demjij bgaa
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    хот маань сайхан болж бгаа, хөгжиж бгаа баярлалаа
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Гэр хорооллын айлууд байранд орж, хашаатай хоосон газраа хҮртэл 2 өрөө байр болгосон хүмүүс ч байгаа. Хүний наад захын хэрэгцээ нь тав тухтай орчин нөхцөлд амьдрах байдаг. Бат-Үүлийн хийж байгаа ажлууд нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан байдаг болохоор иргэн бүрт хүрч байгаа.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Гэр хороололын гэрэл нь гоё болсон байнашдээ
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Яармагын гэрэл янзын болсон байналээ like emoticon
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Өмнө нь гудамжны гэрэлтүүлэг муу шөнө орой явахаар юмаа дээрэмдүүлчих гээд хэцүү байсан. Одоо харин гэрэлтүүлэг харьцангуй сайжирсан шүү. Хотын гудамж гэлтгүй гэр хорооллыг хүртэл гэрэлтүүлэгтэй болгож байгаань таалагдаж байгаа.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    АН гарснаар авилгачдыг илрҮҮлсэн, тӨсвийг ил болгосон, хотын дарга ӨмнӨх дарга нарын халаасладаг байсан мӨнгийг хот тохижилт, бҮтээн байгуулалтанд зарцуулж эхэлсэн.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    bus-iig negdugeer egneegeer ywuudag bolson, dugaariin hyazgaarlaltiig heregjuulsneer zamiin tugjreliig bagasgaj bgaa. odoo taxi bish bus-aar ywsan n iluu hurdan bolson. medeej neg hunii erh ashgaas niitiin erh ashig iluu uchir bat-uuliig demjij bgaa
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    ҮНЭХЭЭР САЙХАН МЭДЭЭ БАЙНА ХОТНХОО ДАРГАД БАЯРЛАЛАА
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Ямар ч байсан газрын наймаачид М.Энхболд, Бадамжунай, Цолмон, улаан хацарт Батбаяр нарын дэргэд газраа тендерээр зараад 23 тэрбумыг олчихдог, 56 гудамж, уулзвар янзлан, зундаа цэцэг тарьж сэтгэл сэргээдэг Мэр л дээ. Мэдээж сэтгэл хангалуун бус зөндөө зүйл байгаа ч яваандаа сайжирна гэдэгт итгэж л байна.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Батүүл харин урьдах газрын наймаачидаа бодвол юм хийж байгаа хүн шүү.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    muusain yumnuud 22 jil hotiig udirdahdaa yu hj buteesen yum be yer ni tegtel ene Bat-Uul 4hun jiliin dotor yu esiig hiiw
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    хийсэн ажлыг нь муулах хүн бол ганц нэг байгаач хийсэн ажилд нь талархаж яваа хүмүүс бол 2000 3000-аар ч тогтохгүй л байна энэ л харьцаа УБ-н бүх иргэдийн дунд л ийм л харилцаагаар ийм л хандлагатай байгаа шүү дээ.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    hiisen ajlaaraa ch ter hiih ajlaaraa ch ter bat-uuliig barah hvn bol oldohgvi
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Batuulee ger horoolliin dahin tolovlolt mash ih taalagdaj bga shuu
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    БАТ-ҮҮЛ ДАРГЫГ ХОТЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛООСОЙ. ЗОРИГТОЙ АЛХМУУД ХИЙЖ ЧАДДАГ, ШУДАРГА, ХҮНЛЭГ ИЙМ ХҮН ӨДРИЙН ОД ШИГ ХОВОР БАЙНАДАА ОДОО.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    улаанбаатарт ийм гоё замууд нэмэгдэж байгаад баярлалаа, урьдийн дарга нар та нар шиг ажиллаж байсан ч болоосой гэж бодох юм тэр үед эдийн засаг ч сайн байсан болхоор тэд хичээж та нар шиг зориглосон бол бид өнөөдөр бараг л метротой байх байж дээ, даанч хотын газрыг зарж өөрсдөө л баяжихыг бодсоноос хотын иргэдээ ерөөсөө бодож байсангүй. та нарт амжилт хүсье, та нарыг муулаад байгаа хүмүүс бол иргэд бид биш харин юу ч хийгээгүй нь одоо илрээд ичиж яваа ардын намынхан шүү, тэд л сайтаар нэрээ гаргахгүй муухай үг бичиж хорсол бухимдлаа жаахан тайлдаг юм шиг байна лээ тэрнээс биү иргэд сохорсон биш та нарын ажлын ялгааг харж дэмжиж байгаа шүү, ман-ынхан их даварвал бид гарч жагсаж дэмжнээ
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Өмнө нь нийтийн тээвэрт иргэд суухдаа урд ардгүй чихэлддэг байлаа...
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Хийсэн ажилтай хүнээс л өө хайна шүү дээ юу ч хийгээгүй зүгээр идэж уусан хүнээс хайх гэхнээ юу ч олдохгүй шүү дээ
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    тиймээ ямарч л байсан түрүү түрүүгийн хулгайч авилгач газрын наймаачин хотын дарга нарыг бодвол нилээдгүй зүйл санаачилж, нүдэнд харагдахаар зүйл ч багагүй л хийлээ, Угаасаа ажил хийж буй хүн заавал хэл аманд өртдөг хойно, цаашдаа их хотоо гоё сайхан болгохын төлөө их ажил хийж сансандаа хүрээрэй, Их хот маань өөрий чинь энэ их хүч чармайлт, багийн хамт олны чинь уйгагүй зүтгэлийн үр дүн юм шүү дээ, Баярлалаа хотын даргаа цаашдаа ихийг хийгээрэй, юм хийдэггүй улс л хүнийг муулдаг шүү дээ, Миний хот улам л өнгөө засаж байгаа
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Нэг цэгийн үйлчилгээ бий болсноор тӨрийн албаны хүнд суртал байхгүй болсон. Бүх л үйлчилгээг нэг дороос авдаг болсон болохоор ажил хөөцөлдөхөд ч амар, цаг, мөнгө хэмнэдэг болсон шүү.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Ger horoolliin dahin tuluwlultiin ajliig demjij bga. Tsaashid urgeljluled olon ailiig hamrulbal utaa bagasch, hursnii bohirdol bagasna. Eruul ochin nuhtsuld usuh, amidrah erh jinhene utgaaraa hangagdana. MAH-iinhan bol utaanii asuudliig yriad l bsn ynz buriin tusul hutulbur gd heregjuled l bsn ur dund hursen ch ymgui l bsn shd.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    АН-ыг ахиад сонгоно
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Хийсэн ажилтай хүнээс л өө хайна шүү дээ юу ч хийгээгүй зүгээр идэж уусан хүнээс хайх гэхнээ юу ч олдохгүй шүү дээ
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    uul hotiin darga bolsonoor tiin shv. zam zasagdaad bus 1-r egneeger ywdag bolood ajilda hurdan ochdog bolson geh met olon sn shn ajluud bgaa shvv
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Hangai hothonii orhsin suugch bna dahin tolovloltoor bairta bolsondoo ih bayrtai bna shn tosol heregjuulj dulaahan haluun ustai bolgoj ogson bat uul bolon tuunii hamt olond bayrlalaa
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Manai yaarmagt ireed uzeerei humuusee urialmaar
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    хүмүүс таны хийж байсаны мартдаг хүмүүс таны хэлэж байсаны мартдаг гэхдээ таны хийж бүтээсэн зүйлийг мэднээ
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ДҮҮРЭГ БОЛГОНД НЭГ НЭГ БАЙЛГАДАГ БАЙХААР ТООЦООЛООД НЭМЭЭД ХЭД ХЭДИЙГ БАЙРЬЧИХВАЛ БҮР Ч ИХ АМАР БОЛНО ДОО
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    BAT-UULIIN SANAL SANAACHLAGA, HEREGJUULSEN AJLUUD IH BGA. UR DUN N CH HARAGDAJ BGA. 20 GARUI HUR HOGIIN TSEGIIG USTGALD ORUULSAN, TVK-IIN AJILCHDIIN TSALING NEMSEN GSN. HOTIIN GUDAMJAAR HOGIIN SAWNUUD OLON BOLGOSON. UUNII UR DUND NIISLEL HOT MAANI UNUDUR MASH TSEWERHEN BOLSON SHV.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Хотод нэг наст цэцэг тарьсан нь их ач холбогдолтой. Гудманд өнгө зүс нэмэхээс гадна тоосжилтыг багасгана. Өмнөх мээрүүд хот тохижуулалтанд зарцуулагдах мөнгийг өч төчнөөн саяар нь төсвөөс авч л байсан. Гэвч нүдэнд үзэгдэх, гарт баригдах хийсэн ажил нэг ч байгаагүй. М.Энхболд, газрын албаны Сандуй хоёр хотын хамаг газрыг зарж дуусгасан даа. Гишгэх ч газаргүй, эх орон гэж байхгүй, өөр улсын хараат байхыг хҮсэж байгаа бол та нар МАН-ын идэмхий гахайнуудаа сонгоорой.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    МАН-ынхан оффшорчин, газрын наймаачдаар дүүрсэн, улсын мөнгийг идээд сурчихсан. Одоо тэдэнд дахин боломж олгож болохгүй. 12 онд ардчилсан намд төрд гарснаар МАН-ын 22 жил бүтээж чадаагҮй их ажлыг хийсэн байна.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Bat-Uul yum hiiseeen hiisen ene humuus taltsah ene ter gd l nud ni sohrogui yum bol haragdaj uzegdej bga hezee iim tugjrel baga bsiin 2 3 n tsag tugjirj hotiin tov ordog l bsanaa martchih yum hiiseeen hiisen taanuus amjilt
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Сайн хашаа хӨтӨлбӨр их таалагдаж байгаа. ҮҮнийг хэрэгжҮҮлснээр гэр хорооллын айлуудыг айл хотлоор нь хӨнгӨлӨлттэй зээлд хамруулж цэвэр, бохирын шугамд холбох юм гэнэ. ТӨлӨвлӨсӨН ажил бҮхнээ хийдэг болохоор ҮҮл даргад итгэж байна.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    АН-аас нэр хүнд дээгүүр, хийсэн ажилтай хҮн нь Бат-Үүл болохоор сонгууль дөхөөд ирэхээр МАН-ынхан Бат-Үүлийг барахгүйгээ мэдээд, өө сэв хайгаад олдохгүй болохоор хүүг нь оффшортой нтр гээд гүтгээд, янз бүрээр унагах гэж үзэж байгаа. Гэвч Бат-Үүл ард түмэн дунд нэр хүндтэй хэвээр байгаа.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Xotiin unagan xvvxed gesendee Bat_vvl darga xotiig torxond ni oruulj chadaj baina shvv
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Dahin tuluwlultuur bairtai bolchihmoor l bna shd Tiimees BATUULIIG bagiinhaniig demjnee
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Dahij garaad ger horoololiin dahin tolowloltoo urgeljuuleed ywaarai. BUgdiin bairand oruulchadgui maa gehed taliin bairand oruuchuul utaa ch bas 50 huwiar bagasana
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    uneheer zuw zvitei shn ajil hiisen hvn amjilt ushuu olon ger horoolod iim tsetserleg bguulj gereltuuleg tawij uguurei
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Bi meddeg bsan bol batuuliig shuud songochix yumsan neeren
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Batuulee chi shuu amjilt
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Bat-Uuliin Hiisen Ajild Omnoh. Hotiin. Darga. Nar. Shees. N. Goojij. Ataarhaj. Bgaa Bh daa
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Бат-ҮҮл бусад дарга нар шиг том том машин унадаггҮй. ПрҮҮс унадаг, Унаган хотын хҮҮ. Уг нь бензины мӨнгийг нь тӨсвӨӨс л ӨгдӨг гэсэн. Гэтэл прҮҮс унаад байгаа нь тӨсвийн мӨнгийг ч хэмнээд, НӨгӨӨтэйгҮҮр утаа гаргадаггҮй машин гэдэг ҮҮднээс унадаг юм билээ.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    ХҮмүүс хотын захиргаанаас давчихсан утаа, эрүүл мэндийн үйлчилгээ, үнийн хөөрөгдөлт, ядуурал, хог боловсруулах зэрэг асуудлыг хэнээс хаанаас шаардах ёстойгоо жаахан боддог баймаар санагддаг шүү. Энэ чинь засгийн газрын бодлоготой шууд хамаатай болохоос Бат-Үүлийн хийх ёстой ч ажил биш.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    УИХ-н 76 биш нийслэлийн ИТХ-н гишүүдийг сонгох гэж байгаагаа ухаарах хэрэгтэй шүү дээ.Хотод бол мэдээж хамгийн сайн болооод зөв сонголт өол Бат-Үүл
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Бат-үүл-д баярлалаа гэж хэлмээр байна энэ хотод алга дарам ч гэсэн ногоон байгууламж бүхий газрыг аварсанд талархаж байна
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    зөндөө л ажил хийсэн. нүдэнд бүгд харагдаж байгаа. цаашдаа хотоо улам гоё болгоорой гэж Үүл даргад хүсье даа
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Hotiin gereltuuleg nemegdeed l. Hotod dutagdaj bsn tuluwlultiig suuliin heden jild hiiseen hiisen. Bat-Uuliin sanaachilsan, hiij bga ajluud ih bga. Ter dundaas Ger horoolliin dahin tuluwlultiin ajliig urgeljluuleesei gj nen turuund husej bn.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    БАТ ҮҮЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА ӨӨ БАТ-ҮҮЛИЙГ АХИАД ХОТЫН ДАРГА БОЛГОХЫН ТУЛД АН-НЫ БАГИЙХАНГ Ч ГЭСЭН ДЭМЖИЖ БАЙГАА
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Юм хийсэн хүмүүс ч нүүр бардам шүү
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Bat uul ch busdiig boduul hiisen yumtai
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    ХОТОД НЭГ НАСТ ЦЭЦЭГ ТАРЬСАН НЬ ИХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ. ГУДМАНД ӨНГӨ ЗҮС НЭМЭХЭЭС ГАДНА ТООСЖИЛТЫГ БАГАСГАНА. ӨМНӨХ МЭЭРҮҮД ХОТ ТОХИЖУУЛАЛТАНД ЗАРЦУУЛАГДАХ МӨНГИЙГ ӨЧ ТӨЧНӨӨН САЯАР НЬ ТӨСВӨӨС АВЧ Л БАЙСАН. ГЭВЧ НҮДЭНД ҮЗЭГДЭХ, ГАРТ БАРИГДАХ ХИЙСЭН АЖИЛ НЭГ Ч БАЙГААГҮЙ.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Гүйж яваа хүн л унадаг харин мөлхөж яваа хүн унадаггүй тээ адил хэн ажил хийж байна тэр л хүн магтуулж муулуулдаг нь жам юм хойно доо тэгээд амьдралаа сайжируулая гэвэл өөрөө л өөрийнхөө төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй шдээ.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    яармагийн гэрэлтүүлэг бол үнэхээр сайхан болсон байна лээ
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Бат-Үүл хотын даргаар гарснаас хойш замыг чанартай засдаг болсон байна лээ. Өмнө зам тавьж байна гээд л чанаргүй юм хийчихээд хэдэн сар болоод л ахиад л тэр замаа засна гээд ард иргэдийг ажил, сургуульд нь хоцруулаад үнэхээр төвөгтэй байсан. МАН-ынхан мөнгө идлээ идлээ гэхэд арай дэндүү тэгэж идэж болохгүй.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    АМЖИЛТ
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Bat-Uul nudee olson ajil bolood tuslvvd heregjij bgaa amjilt
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    manai toriin bodlogod zalgamj halaa gedeg zuil baidaggui ni haramsaltai neg nam ni soligdohod nogoo namiinhaa yumiig ugui hiigeed baidag buruu togtoltsootoi odoo niislel deer bat uulees oor hun garch iruul hiisen ajliin tsaash ni urgeljuuleed sn awch ywaj chadku de
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    хот маань овоо сайхан болоод байгаа нь бүгдийн нүдэн дээр ил байгаа шдэ
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Neg uyee boduul hot ih tsewerhen bolood bgaa hunii hudulmuriig uneleed tsalinguun nemeed hotoo saihan bolgood ih uhaalag gargalaa bolson odoo manai zaluuchuud joohon uhaantai bgaad ingej shn tsewerlej bgaa gudamj talwaidaa hogoo bitii hayaarai
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    МАН-ын түрүүчийн дарга М.Энхболд,Бадамжунай нар хотын газар өмчөөр хагартлаа баяжаад юү ч болоогүй юм шиг сууж байна.Дараачийн хотын дарга хотын өмч газрыг авлиг_аар өгч шоронгийн хаалга татсан байхад Бат-Үүл нээлттэй явуулж иргэдэд тус болж байхад юү гэнэ вэ МАН-ынхан.Хотын иргэд дахин сонгож ажлыг нь хийлгэнээ 16 онд.Та нар битгий атаарх,дахиж хулгайлах гэж дайрч чадах уу та минь өчүүхэн бодолтой,харин идэж уухдаа агуу
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Zarim humuus sohor bololtoi . Ene hun hari ch nudend haragdaj gart barigdah yum hiisen hun
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    ӨмнӨ нь хэн ч хэзээ ч хийж байгаагҮй бүтээн байгуулалтыг 4хӨн жилийн дотор хотод өрнүүлж чадсан хотын мээрдээ талархаж байгаа УБ-ын иргэн хүний хувьд.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    uneheer zuw zvitei shn ajil hiisen hvn amjilt ushuu olon ger horoolod iim tsetserleg bguulj gereltuuleg tawij uguurei
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Hotod bol uul shig ih ajil hiisen bhku de hotod bol uultei orsoldoh hun bhku l gej bodoj bna
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    МАН 22 жил төр барихдаа агаарын бохирдол гэж ярьсаар л байсан. Авсан арга хэмжээ байхгүй. Ард иргэдэд бэлэн мөнгө тарааж бэлэнчлэх сэтгэлгээ суулгаснаас өөр зүйл хийгээгүй. Харин Бат-Үүл хотын дарга болсноос хойш, цэцэрлэгжүүлэлт, зам засвар, гүүрэн гарц, нүхэн гарц, ипотекийн зээл, цахим газар өмчлөл, гэр хорооллын дахин төлөвлөлт гэх мэт маш олон ажил, бүтээн байгуулалтыг хийжээ. Нэг наст цэцэг нь хотын тохижилтонд өнгө нэмэхээс гадна агаарт байгаа тоосжилтыг багасгадаг сайн талтай.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг санаачлан хэрэгжүүлснээр одоогоор 2500 гаруй иргэн байрандаа орчихсон байгаа. Цаашдаа илүү олон байршлыг хамруулан ажиллавал агаарын бохирдол, хөрсний бохирдол мэдэгдэхүйц багасна.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Manai irged joohon uhamsartai baiwal hot buur goe boloh geed bgaa ingej sain tseverlej bhhad hogoo hogiin savandaa hiigeed surchuul eh oronoo hairlaj bgaa bas neg tom hair shuu
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    МАН тӨр барих хугацаандаа нүдэнд үзэгдэж гарт баригдах юу ч хийгээгүй шд. ӨмнӨх хотын дарга нар ч ажлаа Бат-Үүл гуай шиг сайн хийж байсныг нь санахгүй л байна. Нэр усыг нь, зүс царайг нь хэн ч танихгүй биз хаха.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    МАН-ын үед засаг барьж байсан нөхдүүд зам тавина гэж гурилддаг байсан даа. Анхнаасаа чанаргүй юм хийчихээд тэгээд л тэрийгээ жил болгон засаж байна гээд олон хоногоор хүмүүсийн ажил, сургуулийг цалгардуулдаг байсан. Одоо ч харин замыг сайхан засдаг болсоон.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    BAT-UULIIN ZAMTAI HOLBOOTOI HIIJ BGAA AJLUUD NI IH TAALAGDAJ BGAA
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Бат-Үүл сайн ажиллаж байгаа.Тэр ч бүү хэл 89 онд хотын даргаар тавьчихсан бол ардчилал гэж үймж самуурч хотоо хэдэн үйлдвэрээ нураахгүй байх байж дээ гэж боддог ш дээ.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Нийслэлийн Ардчилсан нам зөв баг бүрдүүлж, сайн ч ажилсан.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Hiih yostoi zuilee hj uurgee uhamsarlaj ajildag hotiin darga ta mundag shuu
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    boloo shde geheer l ih ajil hiisen de
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    BAT-UULIIG DEMJIJ BGAA SHVV AMJILT
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Бүү шантраарай. Шудрага, үнэнч, хүчтэй бас зоригтой байгаарай. Бат-Үүл даргаа амжилт хүсье!
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Бат-Үүл болон түүний багийнхыг сонгож ирэх 4 жилд хийж байгаа ажлыг нь үргэлжлүүлж хийлгээд хотоо улам сайхан хөгжүүлээд авах юм байгаам шүү.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    100% demjij yavdag shuuu dahiad 10 jil udirdchih tgvel goyo boloh geed bndaa ene hot
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    бат үүлийг сонгоно, гэр рүү маань зам таьж өгсөн юм
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Idej uusang ni yriul bugd l idej uusan baih gehdee hiij buteeseng ni yriul bat uulees oor hun tolgoid orj irehgui l yum bna
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    бат үүлийг сонгоно, гэр рүү маань зам таьж өгсөн юм
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    20 -н жил хийгээгүй ажилийг 4 жил гаруйхан хугацаанд хийсэнийг хараад боож үхэх нь холгүй байгаа хүмүүсийг эрүүл хүмүүс гэх үү өвчтэй хүмүүс гэх үү?
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Bagiin ajilgaa ih chuhal shuu bat uuliin bag yag hun shig sain negdej ih ajliin ard garlaa hotiig iim goe bolgoj bgaad ta buhendee bayrlalaa
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Dahij. Hotiin. Darga. Bolhiig. Husie
    2016 оны 06 сарын 27